ОУВС-гийн төөлөлөгчид Монголд иржээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар одоо ОУВС-гийн ажлын хэсэгтэй уулзаж байгаа юм байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Татвар нэмэгдсэн тухай асуудал ард иргэдийн бухимдуулж байна. Сангийн сайд бид нар энэ асуудлаар ярилцаж байгаа. Сангийн сайд энэ асуудлаар ОУВС-тай эргэж ярилцъя гэж байгаа. ОУВС-гийнхан энэ сарын 25-нд ирэх ёстой.
Тэр үед нь татварыг нэмэхгүй байх ямар арга байгаа талаар ярилцаж, ямар нөхцөл, боломж байгааг судалж үзнэ гэсэн байр суурьтай байгаа” хэмээн өмнө нь мэдэгдэж байсан юм. Мөн Сангийн дэд сайд Х.Булгантуяа хэдхэн хоногийн өмнө “Бид ОУВС-тай зарим асуудлыг эргэж ярихаар төлөвлөж байна.
“Улирлын чанартай буюу зуны хэдхэн сар хүнд нөхцөлд ажиллаад гайгүй өндөр цалин авахаар их хэмжээний татвар авахаар байна” гэсэн бухимдал барилга, уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсээс их гарч байгаа. Тиймээс энэ салбарыг тусгайлан авч үзээч гэсэн саналыг ОУВС-д тавьж байна. Мөн шатахууны онцгой албан татварыг эргэж харах саналаа хүргүүлсэн” гэсэн. Улмаар Засгийн газар өчигдрийн хуралдаанаар АИ80, АИ92 шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Харин одоо хүн амын орлогын албан татварыг бууруулах эсэх нь ОУВС-тай хийх хэлэлцээрээс хамаарах юм.
Д.Думаа
More Stories
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...
2.2 тэрбум төгрөгийн “Нууц эвлэрэл”-ийг шалгуулахаар ХЗ-ийн сайд ЦЕГ-т хандлаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн буюу 2.2 тэрбум орчим төгрөгийн дүнтэй “Нууц...
Л. Отгондорж: Баячуудын хүүхдүүд ба Хуулийн зүйчлэл”
Л. Отгондорж өмгөөлөгч хууль зүйн үүднээс задлан тайлбарлажээ. Тэрээр: Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ хэргийг хууль зүйн талаас нь...