ШӨХТГ-ын дарга асан, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төв ТББ-ын тэргүүн Д.Мөнхтөр шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийлээ.Тэрээр “Одоогоос хоёр жилийн өмнө 2016 онд дэлхийн зах зээл дээр нефьтийн үнэ хоёр дахин буурсан байсан. Үүнийг үндэслээд ШӨХТГ-аас тухайн үед шатахуун импортлогчдод шалгалт хийж байсан. Тэр шалтгалтын дүнгээр импортлогч компаниуд маш өндөр орлоготой ажиллаж байгаан нь тогтоогдсон. Дэлхийн зах зээл дээр үнэ хоёр дахин буурчихаад байхад импортчлогчид үнээ буулгахгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд шатахууныг үнийг буулгах арга хэмжээ авч 50-200 төгрөгөөр буулгасан.
Түүнээс хойш бага багаар нэмсээр ирсэн. Энэ нь юутай холбоотой байна вэ гэхээр импортлогчид хоорондоо өрсөлдөхгүйгээр үгсэн тохирдогтой холбоотой. Одоо ч ийм процесс болж байна. Салбарын яаман дээр үнэ тогтоох зөвлөл гэж байдаг. Тэр зөвлөл шатахууны үнэ, нөөцийг удирдан зохион байгуулдаг. Гэтэл ажилаа хийхгүй, дуугарахгүй байна. Цаашдаа шатахууны хомсдолыг гаргахгүй байхын тулд өрсөлдөөнийг нэмэгдүүлэх замаар шатахуун импортлогчдын тоог нэмэх, төрийн хяналтын оролцоог нэмэгдүүлэх, хуулиа баримтлах, иргэд үнийн хөөрөгдөлтөй компаниудаас бензин авахгүй байх хэрэгтэй” гэлээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
