Thursday, May 2 2024

Шүлхийн голомтод шуурхай ажлын хэсгүүд ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан шуурхай ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчний голомтот газруудад ажиллаж байна.

Тус ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж, шүлхий өвчний нөхцөл байдалтай танилцан, тодорхой үүрэг чиглэл өгсөн байна.

Тухайлбал, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг зохион байгуулж, тус аймгийн Дэрэн сумын шүлхий өвчний нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж,  сумын шуурхай командыг зарлан мэдээллийн дохиогоор цуглуулж, хяналтын постод хүч нэмэгдүүлж, хамгаалалтын зогоон татах, эрүүл бүсээс мал сүргийг өвчний голомт руу оруулахгүй байх.

Мөн дөрвөн гэр гаргуулж, тандалт судалгаа хийх, отор нүүдэл, эзэнгүй мал сүргийн судалгааг гаргах, холбогдох аймгуудтай мэдээлэл солилцох, цасан шуурганы үед голомт руу мал оруулахгүй байх, малчдад мэдэгдэл хүргүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлийг өгч, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, хурандаа А.Дашням нарыг Дэрэн суманд ажиллаж зохион байгуулалтын арга хэмжээ авахыг үүрэгжүүлэв.

Ажлын хэсгийнхэн өнөөдөр Дорноговь аймагт ажиллаж байна. Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг зохион байгуулж, шүлхий өвчний голомт Даланжаргалан, Эрдэнэ сумын нөхцөл байдалтай танилцаж, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор үүрэг өглөө.

+ There are no comments

Add yours

You May Also Like: