“Зах, зочид буудал, амралтын газрууд V сарын 22-ноос нээгдэнэ”

УОК-ын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа. УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: :

  • 5-р сарын 22-ноос эхлэн вакцины давтан тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэн орон нутагт зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.
  • 5-р сарын 22-ноос 9 том захыг нээнэ. Нарантуул, Алтжин Бөмбөгөр, Барс гэх мэт.
  • Хоол үйлдвэрлэгчид 5-р сарын 22-ноос эхлэн давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд үйлчилнэ.
  • Зочид буудал, дэн буудлууд ажиллана.
  • Амралтын газар, жуулчны баазууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ.

Ингэснээр үйлчилгээний байгууллагуудын 83 хувь нь ажиллаж, хаалгаа нээх юм гэв.

+ There are no comments

Add yours