Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хатагтай Сюзан Торнтоныг Монгол-Америкийн улс төрийн зөвлөлдөх уулзалт хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлсэн юм. Мөн тэрбээр Монгол Улсын цаашдын хөгжил, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад тус улстай хамтран хэрэгжүүлэх хэд хэдэн чухал саналууд байгаагаа онцолжээ.
Офшор бүсэд данс эзэмшиж байгаа Монголын иргэдийн талаархи мэдээллийг олж авах, тэнд байгаа Монгол Улсын хөрөнгийг буцаан оруулж ирэхэд тус улсын дэмжлэг чухал байгааг онцлон тэмдэглэв. Авлигын эсрэг ихээхэн үр дүнтэй ажиллаж байгаа Румын улсын АТГ-ын дарга эмэгтэйн жишээг Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаад тэр эмэгтэй ганцаараа энэ ярвигтай ажлыг хийж байгаа гэж харахаас илүү АНУ-ын Засгийн газар түүнийг энэ талын мэдээлэл олж авахад нь тусалж байгаа гэж бодож байна. Манай Авлигатай тэмцэх газарт мөн энэ тусламж хэрэгтэй байна” хэмээв.
Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй нэвтрүүлэх тухайд тус улсын Конгрессоор шийдвэр гаргуулахад анхаарал хандуулахыг мөн АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтоноос хүслээ. Уг шийдвэрийг гаргуулж чадвал 30,000 орчим монгол эмэгтэй ажилтай болно гэсэн тооцоо байгаа юм байна.
АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтон хоёр орны хамтын ажиллагаанд тодорхой ахиц гарч байгааг дурдаад Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээний төсөл ойрын хэдэн саруудад бэлэн болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр Монгол Улс-АНУ хоорондын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа онцлон тэмдэглэж, Монголын зэвсэгт хүчин дэлхийн энх тайвны төлөө энхийг дэмжих ажиллагаанд нэр төртэй оролцож ирсэнд талархаж буйгаа илэрхийлэв.
Талууд хоёр орны хамтын ажиллагаа, бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдал, Монгол Улс руу гадаадын хөрөнгө оруулалт татах боломж гэх мэт сэдвээр харилцан санал солилцлоо. Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн жил тохиосон, энэ хугацаатай харьцуулахад хоёр орны хоорондын худалдааны эргэлт дөнгөж 300 сая ам.доллар байгаа нь чамлалтай тоо хэмээн тэд санал нэгдэжээ.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн алба
More Stories
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна.Тухайлбал, 2024 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....