Гадаад харилцааны яамны мэдээллийн цагаар энэ удаад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүн болон бусад асуудлаар Гадаад харилцаанаас мэдээлэл хийлээ.
ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд хэлэхдээ “Манай иргэд хилийн чанадад гэмт хэрэгт холбогдох нас барах асуудал байна. Шанхай хотод өнгөрсөн оны 12-р сарын 29-нд иргэн нас барсан хэрэг гарсан. Элчин сайдын яамнаас даруй газар дээр нь очиж ажилласан. Хятадын Эрүүгийн цагдаагийн газрын онцгой гэмт хэрэг дээр ажиллах зургаан цагдааг томилж ажиллуулж шалгаад гадны нөлөө байхгүй хүн амины гэмт хэрэг биш байна гэсэн дүгнэлт гаргасан. Нэгдүгээр сарын 10-нд эх оронд авчирсан байгаа.
Манай улсын иргэд нийт гадаадын 22 оронд 2000 орчим хэрэг зөрчилд холбогдсон байгаагийн ихэнх нь хулгай хэрэг. Үүний дотроос онцолж хэлэх юм бол 2016 онд хар тамхины хэрэг 16 гарсан бол 2017 онд 49 болж нэмэгдсэн байна. Энэ чиглэлээр гэмт хэрэг бууруулах талаар эрчимтэй ажиллана” гэлээ.
Д.Думаа
+ There are no comments
Add yours