Өвөл, хаврын уралдааныг хориглох уу

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 13:00 цагаас эхэлнэ.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаас дурдвал,

  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай
  • Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зарим шийдлийн тухай
  • Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай
  • Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх юм байна.

Мөн танилцуулах асуудалд Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах талаар оруулжээ.

+ There are no comments

Add yours