Манай нийгэмд архидалт аль хэдийн гамшгийн хэмжээнд хүрчихсэн. Архидалт нь гэр бүл салалт, ажилгүйдэл, хүчирхийлэл гэх мэт нийгмийн сөрөг үзэгдлүүдийн гол шалтгаан болж байна. Гэтэл архидалтын эсрэг хийж байгаа оновчтой төсөл, хөтөлбөр одоогоор байхгүй байна. Нөгөө талаараа архи нь биеийг хордуулж, мансууруулах нөлөө үзүүлж, донтуулж эцсийн дүндээ эрүүл мэнд, амь насаараа хохирох хор нөлөөтэй.
Манай улсад жилд дунджаар архины хордлогоор 537 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг гэх албан бус тоо бий. Энэ онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран согтууруулах ундааны хэрэглээний өнөөгийн байдлыг судлахад манай улсын нэг иргэнд 23 литр архи ногдож байгаа нь тогтоогджээ. Мөн насанд хүрсэн иргэдийн 51 хувь нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг гэж гарсан байгаа юм.
Энэ нь нийгэмд гарч буй санаанд багтамгүй гэмт хэрэг, хүчирхийллийн шалтгаан нь архидалт гэдгийг нотолж байна. Хэн ч анзаардаггүй хэр нь бүх асуудлын эхлэл болж, чимээгүй дайн үүсгэж байгаа архидалт өвлийн улиралд бүр аюултай. Өвлийн улиралд иргэд биеэ авч явах чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэрэглэж осгож амь насаа алдах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар зөвхөн нийслэлд гэхэд 44 хүн архидан согтуурсан үедээ осгож амь насаа алджээ.
Тухайлбал ХУД-ийн XX хорооны нутаг дэвсгэрт 30 гаруй настай иргэн архи уугаад, харих замдаа халтирч унаад, босож чадалгүй осгож амьсгал хураасан харамсалтай хэрэг гарчээ. Мөн гэр бүл, орон гэргүй, хотын гудамжаар хог түүж амь зогоодог иргэд архи ууж, осгож амиа алдах нь цөөнгүй. Тэр иргэдийн ар гэрийг олтлоо цогцсыг нь шүүх эмнэлгийн цогцос хадгалах газар байлгадаг гэж байгаа юм. Олон жил өнгөрөөд ч ар гэр нь олдохгүй бол ямар арга хэмжээ авдаг талаар асуухад заавал олж ар гэрт нь өгдөг гэж ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлэв.
Энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 33,049 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Үүний 420 нь эмэгтэй, 118 нь 18 хүртэлх насны хүүхэд байгаа нь архидалт залуужиж байгааг харуулж байна.
Мөн тэдний 200 нь очих газраа мэдэхгүй, 32 нь гудамж талбайд ухаангүй болсон, 1,524 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ. Өвлийн идэр есийн хүйтэн эхэлсэн энэ үед энэ мэтийн харамсалтай хэрэг гарах магадлал өндөр учраас албан байгууллагын шинэ жилд явсан ойр дотнын хүн, найз нөхдийнхөө араас анхаарал тавих нь болзошгүй эрсдэлээс хамгаалах юм.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...