Нарантуул захад байрлах цахилгаан барааны лангуу шатсаныг унтраахаар ажиллаж байна

Нарантуул захын хашаанд өнөөдөр гал гарсан тухай Нийслэлийн Онцгой Байдлын Газраас тодрууллаа.

“Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул захын хашаан дотор “Баялаг ундраа” төвийн хойно  цахилгаан барааны лангуу шатсан дуудлага 12:53 цагт ирсэн. Дуудлагын дагуу гал түймэр унтраах 10, 14, 63 дугаар ангийн ээлжийн  бүрэлдэхүүнүүд ажиллаж байна” гэж Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ.

 

+ There are no comments

Add yours