Ерөнхийлөгч Азербайжаны Ерөнхийлөгчтэй утсаар ярилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевтай утсаар ярьжээ. Тэрээр И.Алиевт төрсөн өдрийн мэнд хүргээд ажлын амжилт, эрүүл энхийг хүссэн байна. И.Алиев мэндчилгээний хариуд талархал илэрхийлжээ. Ерөнхийлөгч нар мөн хоёр улсын харилцааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцсан байна.

+ There are no comments

Add yours