Нийтийн алба ба ашиг сонирхлын зөрчил, Авлига албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, түүнд оногдуулах хариуцлага сэдвээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Дуламсүрэн холбогдох мэдээлэл сургалт хийлээ.
2017 онд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, ил тод байдал, удирдлагын ёс зүйн зөрчлийн талаарх холбогдох мэдээллийг хянах ажлын хүрээнд нийт 33 агентлагийн цахим хуудасны ил тод байдлыг хянаж үзэв. Ингэснээр цахим хуудаснуудын үйл ажиллагаа, шилэн данс, хүний нөөцийн мэдээлэл, газрын даргын тушаал шийдвэрийг оруулан байдал зэргээс үзэхэд 70 хувь нь мэдээллээ маш сайн оруулсан бол 25 хувь нь сайн, 5 хувь нь муу оруулсан дүгнэгдсэн байна.
Мөн мэдээ, мэдээллээ тогтмол оруулдаг 29 агентлаг, тухай бүр шинэчилдэг 3 агентлаг, нэг сараас дээш хугацаанд шинэчилдэг нэг агентлаг байна. Харин газрын даргын тушаалыг тогтмол оруулдаг 7 агентлаг, сүүлийн 2-3 сарын хугацаанд багтааж оруулдаг 3 агентлаг, сүүлийн 3 сарын дотор огт оруулаагүй 23 агентлагт муу үнэлгээ тавьсан байна. Энэ бүх мэдээллийг гаргаж байгаа нь тухайн агентлагийн мэдээлэл олон нийтэд ил байж, байгууллагын сайтад байршуулах нь иргэд, олон нийтэд тулгарсан асуудлыг түргэн хугацаанд тогтмол шийдвэрлэх боломжийг бий болгодог хэмээн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр сургалт дээр хэлсэн үгэндээ онцолсон юм.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...