Sunday, April 28 2024

Хөнгөлттэй үйлчлэх эмийн сан, эмийн жагсаалт ил тод байдаггүй

Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй олгодог эмийн хүртээмж хангалтгүй байгаагаас Нийслэлийн эрүүл мэндийн газар аймгуудын эрүүл мэндийн газар хамтран орон даяар эмийн сангийн ачаалалыг бууруулах ажил өрнүүлж  судалгаа хийсэн байна.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар 861 эмийн сантай гэрээ байгуулан ажилладаг аж. Гэвч хөнгөлттэй эмийн бүтээгдэхүүнээр үйлчлэх эмийн сан, эмийн жагсаалтууд иргэдэд ил тод байдаггүй гэж албаныхан хэлэв. Эрүүл мэндийн сан нийт 16 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэгээс эрүүл мэндийн даатгалаар 10 орчим тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд улсын хэмжээнд 28 тэрбум төгрөгийг даатгуулагчдад зарцуулдаг байна. Эрүүл мэндийн даатгалаар 324 эмийн сан нийслэлийн хэмжээнд жилд нэг тэрбум 31 сая төгрөгийн хөнгөлттэй эмийн үйлчилгээ үзүүлэх эрхийг өгдөг аж. Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн хөдөлмөр хамгааллын яам, Эрүүл мэндийн яамнаас Хөнгөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэх, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна. ЭМНДЕГ ЭМД-ын БХГ дарга И.Энхбат хэлэхдээ эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний нэр төрөл, санжүүжилт нэмэгдэж байгаа гэж хэллээ.

Д.Думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: