Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийтдээ 673 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 490 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 2 хүний амь нас хохирсон хэрэг гарчээ. Улсын хэмжээнд эхний 11 сарын байдлаар 58 хүүхэд зам тээврийн осолд өртөж амь нас нь хохироод байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16%-иар өссөн, гэмтсэн хүүхэд 183 байгаа нь өмнөх оноос 16.6%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Тухайлбал,
- 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1-р баг шороон замд NkrthbenzDN1255 маркийн автомашин онхолдож, жолооч СБД-ийн иргэн О нас барсан хэрэг гарсан.
- 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Howo ZZ4257 маркийн тээврийн хэрэгслийн 2 дахь чиргүүлийн дундуур явган зорчигч орж амь насаа алдсан хэрэг гарсан байна.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллажээ.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, тээврийн хэрэгсэл мөргөлдсөнөөс 7 хүн гэмтсэн, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэн байна. Ослыг дурдвал, ХУД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэр Өлзийт хорооллын зам Lexus LX-470 автомашины жолооч Ө нь амины Toyota Prius-20 автомашинтай мөргөлдөж зорчигч 5 настай Х, 8 настай Ц, 10 настай М, 28 настай Х нарын 4 хүн гэмтсэн хэрэг гарсан байна.
Энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 5 бүртгэгджээ.

More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...