15 жилийн хамтын ажиллагааны үр дүнд талууд багагүй үр бүтээлтэй ажиллаж, бодит үр дүнд хүрсэн тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх ерөнхий газар хамтран ажиллах Санамж бичгийн хугацааг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дахин сунгасан байна.
Санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, ХЭҮК-ын гишүүн Н.Ганбаяр, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо нар оролцож, гэрээг үзэглэв.
Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах ялангуяа хорих, баривчлах, цагдан хорих үйл ажиллагаанаас үүдсэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх зорилготой тус Санамж бичгийг 3-н жилийн хугацаатай байгуулж байгаа ажээ.
Хамтын ажиллагааны үндсэн чиглэл нь хүний эрхийн сургалт, сурталчилгаа, хяналт, шалгалт байх бөгөөд жил бүр тусгай төлөвлөгөө гарган хамтран ажиллаж ирсэн туршлагатай юм. Тухайлбал, талууд өмнөх хамтын ажиллагааны үр дүнд бий болсон эерэг өөрчлөлт, дэвшилд тулгуурлан хүний эрхийн сургагч багшаар бэлтгэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудаар дамжуулан бусад алба хаагчдыг чадавхжуулах сургалтыг улсын хэмжээнд хамтран зохион байгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад зориулсан хүний эрхийн боловсрол олгох чиглэлээр ном, гарын авлага хэвлэж, сургалт сурталчилгааны үйл ажиллагаанд ашиглахаар төлөвлөжээ.
Түүнчлэн хорих байгууллага дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авах хяналт шалгалтуудыг зохион байгуулна. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд ШШГЕГ-ын харьяа төвлөрсөн хорих анги болон цагдан хорих байранд шалгалт хийхээр төлөвлөөд байна.
Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хүний эрхийн зөрчлийн талаар Хүний Эрхийн Үндэсний Комисст хандаж гаргасан өргөдөл, гомдлын үр дүнг жилд хоёр удаа хэлэлцэж, зөрчлийг арилгах арга хэмжээг авах, хяналт шалгалтаар илэрч буй голлох зөрчлийн статистик судалгааг гаргаж, харилцан мэдээллийг шуурхай солилцох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, хүний эрхийн нийтлэг буюу ноцтой зөрчиж буй зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ШШГЕГ-ын хяналт, шалгалт хариуцсан нэгжтэй хамтран ажиллах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа байгууллагуудад ажиллаж буй алба хаагчдын хөдөлмөрлөх эрх болон бусад эрхийн хэрэгжилтийг хангах зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
