Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2015-2017 онд Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганыг тэргүүлэн ажиллаж байгаа билээ. 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст АНДЧ-ын даргын сонгуульт ажлыг хүлээлгэн өгсөн бөгөөд өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тус хариуцлагатай үүргийг Афганистан Улсын Хүний Эрхийн Хараат бус Комиссын дарга, хатагтай, доктор Сима Самарт шилжүүлэн өгөв. Энэ үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс АНДЧ-ыг өнгөрсөн хугацаанд амжилттай сайн удирдан ажилласан хэмээн оролцогч гишүүн улсууд онцлон сайшааж үнэлж буйгаа илэрхийлсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы ээлжит 20 дугаар хурал, хоёр жил тутмын бага хурлыг “Эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр амжилттай зохион байгуулж, бүс нутгийн хэмжээнд хүний эрхийн байгууллагуудын харилцаа холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, зөв гольдролоор чиглүүлэн удирдаж ирснийг онцолжээ.

Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Улсын Зохицуулах Хорооны (OУЗХ) магадлан итгэмжлэлийн А статус авсан байгууллага АНДЧ-ын бүрэн эрхт гишүүн болдог дүрэмтэй. Одоогоор тус Чуулган нь 15 бүрэн эрхэт, 7 харилцагч гишүүн байгууллагатай болоод байна. АНДЧ-ын дүрэм ёсоор Удирдах Зөвлөлийн хурлыг зохион байгуулж буй ХЭҮБ-ын дарга нь АНДЧ-ын даргаар 2 жил сонгогдон ажилладаг бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тус чуулганыг тэргүүлж байсан билээ. Тэрбээр ХЭҮК-ын Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрахын хамт 2017 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо болж буй Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы ээлжит 22 дугаар хурал, хоёр жил тутмын бага хуралд Ази Номхон Далайн Чуулганы даргын хувиар оролцож байна.
Энэ удаагийн арга хэмжээг Ази Номхон Далайн Чуулган, Афганистан Улсын Хүний Эрхийн Хараат бус Комисс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд АНДЧ-ын удирдах зөвлөлийн гишүүд болон АНДЧ-ын гишүүд тулгамдаж буй хамтын асуудал, хүний эрх ба бизнестэй холбоотой тулгамдаж буй ижил төстэй асуудал зэргийг хэлэлцэж байна. Хоёр дахь өдөр нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-нд АНДЧ-ын хоёр жил тутмын бага хурал болно. Тус бага хурлаар Ази Номхон Далайн бүс нутгийн чуулганы гишүүд болон НҮБ-ын дотооддоо шилжин суурьшигчдын хүний эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч болон иргэний нийгмийн байгууллагууд, НҮБ-ын агентлагууд оролцож, зөрчил маргаан, хүний эрхийн асуудал, хүний эрхийн байгууллагуудын оролцох үүргийн талаар хэлэлцэх юм.
Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2002 оноос Ази Номхон Далайн бүс нутгийн чуулган /АНДЧ/-ын бүрэн эрхт гишүүнээр элсэн ажиллаж байна. АНДЧ-ын гишүүн болсноор хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, хамгаалах асуудлыг бүс нутгийн түвшинд хэлэлцэх боломж бүрддэг онцлогтой ажээ.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...