Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмж, бусад эрхийн хүрээнд хамтран ажиллаж ирсэн уламжлалтай юм. Тус холбооны тэргүүн Б.Чулуундолгорыг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж хүлээн авч уулзан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр ярилцжээ.
Тухайлбал, “НҮБ-аас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ 2017-2021”-ний чиглэл, зорилгод нийцүүлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сантай хамтран охид, эмэгтэйчүүд, тэр дундаа эмзэг бүлгийн охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар Монгол Улсын Засгийн газарт НҮБ болон түүний гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийхэд хамтран ажиллахаар болов.
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрх ихээхэн зөрчигддөг. Зориулалтын эмнэлгийн ор, хэрэгсэл байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаар эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын ойлголт мэдлэг дутмаг учраас эрх зөрчигдөх үндсэн шалтгаан нөхцөл үүсч байгаа. Үзлэгийн ор гэхэд л тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд зориулагдаагүй тул асуудалтай. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн 80-90 орчим хувь нь эмнэлгийн үзлэг, үйлчилгээнд хамрагдаагүй 20-30 жил болж байгаа. Эдгээр иргэдийг хүйсээр ялган эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэггүй, саналыг үл харгалзан үрийн сувгийг боох зэрэг бүдүүлгээр эрхэнд нь халддаг, эмч, эмнэлгийн ажилтнуудын хандлагаас улбаалан нөхөн үржихүйн асуудал байсаар байна гэсэн асуудлыг уулзалтын үеэр онцлов.
Монгол Улсын Үндсэн хууль, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц зэрэг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар ахиц дэвшил гаргах, энэхүү эрхийг нь баталгаатай эдлүүлэх, НҮБ болон түүний гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, тодорхой үр дүнд хүрэхэд холбогдох байгууллагуудаас авсан мэдээлэл, тайлан, судалгаанд дүн шинжилгээ хийж, үр дүнг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-д тусгаж, шийдвэр гаргагчдаар тодорхой арга хэмжээ авахуулах зорилгоор талууд хамтран түүвэр судалгааг явуулахаар тохиржээ.
Үүнд “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, охидын төрөлт, эхийн эндэгдэл, эхийн эндэгдлийн шалтгааны статистик мэдээлэл, судалгаа”, “Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдэд чиглэсэн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаарх сургалт, мэдээллийн хөтөлбөр, төлөвлөгөө болон зөвлөгөө, үйлчилгээний тайлан, кейс баримтжуулалт”, “Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдэд чиглэсэн нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх мэдээлэл, судалгаа”, “Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрхийн зөрчлийн талаарх кейс баримтжуулалт” зэрэг сэдвийн хүрээнд судлах юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
