Хоол хийх гэж суусан бүсгүй хүүгээ цэцэрлэгээс нь авахаар гарлаа. Архи ууж ирчихээд хэрүүл өдөж, элдвийн муу муухай үгээр булж суусан нөхөр нь:
-Архи авчрахгүй бол хохь чинь шүү… хэмээн омогдоод үлджээ.
Ойролцоох дэлгүүрээс нэг шил архи зээлээр аваад, хүүгээ хөтлөн гэртээ орсон байна. Хатсан адсага адил хар хур гээд уусан гашуун усныхаа ааганд сагсууран, давшлаад байсан нөхөр нь жигтэжйхэн сайхан зантай болчихсон инээд алдан сууж байлаа. Гаднаас нөхрийн нь найзууд гэх хоёр хүн иржээ. Тэд хоосон ирсэнгүй. Задалсан архи дундаа оржээ. Бусдад нэр, нүүрээ алдахгүйгээ сайн мэддэг нөхөр Дандар нь:
-Миний хөгшин, хүүгээ аваад ирж байгаа юм уу. Эгчээр нь авахуулахгүй яасан юм. Хичээл, хичээл гээд ирээгүй байна уу гэснээ худлаа инээн, хэл нь тультчин, аягатай архийг шуналтайгаар хөнтрөх нь Цэрэнгийн ойг гутаана.
-Манай хоёр найзад сайхан хоол хийж өгөөрэй, миний хөгшин гэснээ:
-Дэмбээ чи манай авгайд хийж өгөв үү. Цаадахь чинь надаас илүү даана шүү дээ гэснээ шүлс үсчүүлэн инээх аяджээ.
Хоол болохоос өмнө хоёр шил архины ард гарсан гурван эр согтжээ. Хийж өгсөн хоолноос хэн нь ч идсэнгүй.
-Миний хөгшин ганц шил архи аваад ир хэмээн хөлчүүрхсэн нөхөртөө:
-Архи авах мөнгө байхгүй ээ. Та нар бүгд согтсон байна. Одоо болно. Орой ч болчихож гэж хэлсэн байна.
-Гаръя гурвуулаа. Энэ муу хүүхнийг царайчлаад байх даа яахав дээ гээд Дандар хувцсаа шүүрч автал хамт архи ууж байсан. Дэмбээ гэх багын найз нь:
-Дандар аа, чи суу. Чиний наад ааш авир чинь биш болжээ. Одоо харанхуй болсон хойно хаачих гээд байгаа юм бэ. Би нэг шил архи аваад ирье гэчихээд гарсан байна.
-Нохой долоо, энэ муу Дэмбээ яагаад нэг их манай авгайг өмөөрөөд байгаа юм. Энэ муу бид хоёр хэн хэнийгээ дэндүү сайн мэднэ дээ гээд Цэрэн рүү согтуу нүдээрээ заналхийлэн харжээ.
Хичээлээсээ тараад орж ирсэн охин нь хувцсаа ч сольсонгүй, буруу харан суув.
“Өсч өндийж яваа охиноо, өөдсийн чинээн хүүгээ бодохгүй манай энэ архинд толгойгоо мэдүүлээд хэцүү юм даа”. Охиноо хараад сэтгэл эмтэрсэн эх ийн бодож, доторх айдсаа нууж ядах ажээ…
-Хүү, охин хоёроо дагуулж гараад алхсаар байгаад Гандангийн дэнжид байдаг дүүгийндээ очсон. Тэр үед бараг үүр цайж байсан даа. Намайг хараад:
-Та чинь юу болчихоо вэ гээд дүүгээ арагш ухрахад нь л гараа харсан. Намайг зодож, тархи толгой руу өшиглөж байхад нь миний ухаан балартаад, яг үхэх нь л гэж бодож байсан. Гэвч хоёр хүүхдийн минь уйлж байгаа нь сонсогдоод байсан. Тэр үед би мөлхөж байгаад аяганы шургуулганд хүрсэн. Тэгтэл:
-Муу өлөгчин яах нь вэ гээд муухай хашгирсныг нь санаж байна. Хутга барьснаа ч мэдэхгүй.
-Ээж ээ, ээж ээ… бос л доо, явъя гээд охиноо татахад өндийгөөд, шууд гарсан…
Арав гаруй жил нэг гэрт амьдарсан нөхөр, хоёр хүүхдийнхээ эцгийн амь насыг бүрэлгэсэн гэх эмэгтэй ингэж мэдүүлжээ.
“Хэрцгий авиртай нөхөртөө ухаанаа баларттал зодуулсан эмэгтэй амиа хамгаалахын тулд тонгоргон хутгаар шуун тус газар дүрснээс цус их алдсан. Тэгээд амь насаа алдсан. Үүнийг санаатайгаар бусдын амь насыг хөнөөсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Энэ эмэгтэй аргагүй хамгаалалт хийж, амиа аврахын тулд шургуулганаас хутга авсан. Түүнийг хутга авахыг талийгаач нөхөр нь харсан учраас хашгирч босч ирсэн гэдгийг охины болоод эмэгтэйн өөрийн яриа, мэдүүлгээс тодорхой харагддаг. Гэвч насанд хүрээгүй хоёр хүүхэдтэй энэ эмэгтэйг “Санаатай” үйлдсэн гэж хүндрүүлэх нөхцөлөөр ял оноосонд харамсч байна. Манай хуулинд ямар үйлдлийг санаатай гэх вэ. Ямрыг санамсаргүй гэх вэ гэдгийг нарийвчлан ялгаж, салгаагүйгээс ял оноохдоо аль хүндийг хэрэглэдэг буруу практик бүр тогтчихоод байгаа юм” гэж өмгөөлөгч ярьсан.
Хамт архи уусан найзтайгаа хардуулж, хоёр хүүхдийнхээ нүдэн дээр зодуулж эцэст нь юу хийснээ ч санахгүй байгаа эмэгтэй “Талийгаачийн тал гомдолгүй гэсэн бол хөнгөрүүлж арай бага ял оноох байсан юм билээ. Надад бол ойлгож, мэдэж байсан юм юу ч байхгүй. Шүүх хурал дээр талийгаачийн төрсөн эгч нь:
-Миний дүү алт шиг сайхан хүн байсан. Мэргэжилгүй энэ нэг хүүхэнтэй сууснаасаа хойш л архи ууж, ааш зан нь эвдэрсэн. Ажил хийдэггүй ч гэсэн гарын ур дүйтэй, амьдралаа авч явдаг хүн байсан гэж хэлэхэд нь ёстой цочсон шүү. Яагаад гэвэл, дүүгээ тэгж ярьж, хэлж байгаа шигээ хайрлаж хамгаалж байгаагүй хүн шүү дээ. Хэдэн жилийн өмнө би аргаа бараад талийгаас салсан. Хүү минь гараад удаагүй байсан. Манай дүү надад хашаа байшингаа суллаж өгөөд “Эгч минь та одоо сэтгэл амар амьдар. Таныг бид нар аваад явчихна” гээд дэргэдээ байлгасан. Үнэхээр сэтгэл амар сайхан байсаан. Гэтэл хэдхэн сарын дараа яасан. Дүүгээ өмөөрч ийм үг хэлж гомдолтой гэж хэлсэн энэ эгч нь ирээд:
-За Цэрэн минь чамтай ярих юм байна. Цаадахь чинь бүр их уугаад бид нарыг зовоогоод хэцүү байна аа. Чамайг буцаад ирвэл архи уухгүй гээд байх юм. Чи л очиж үз. Чамгүйгээр манай тэрэнд байх газар ч алга… гэж байсан хүн. Би ч үнэхээр тэр л хүний үгэнд ороод, буцаж очсон их тэнэг хүн байгаа юм. Одоо бодоход намайг гэсэндээ ч биш тэр дүүгээ ад шоо үзээд хэнийх нь ч гэртээ оруулдаггүй л байсан юм билээ. Энэ тухай талийгаач өөрөө ч, ойр хавийнхан ч бүгд хэлдэг. Гэтэл алгын чинээхэн хоёр хүүхдийг нь ядаж цөөхөн жил зовоосой гэж бодохгүй, гомдол нэхсэн нь сонин санагдаж байна. Би өөрийгөө өмөөрч ” ингэж хэлж байгаа юм биш ээ. Хоёр хүүхдэдээ л санаа зовоод байж сууж ядах юм” гээд нулимс асгаруулан сууна.
Талийгаач болсон дүүгийнхээ төлөө үг хэлсэн эгчийг буруу зөв гэх нь хэцүү ч заавал хохирогчийн нэг үг хуулинд, яланд нөлөөлдөг нь хуулийн гажуудал гэдгийг өмгөөлөгчийн яриа хэлж өгсөн. Хэргийн үнэн зөв хийгээд бодит байдлыг нотлох баримтаар тогтоож, түүнд тохирсон ял оноох ёстой болохоос бус хэн нэгний үгээр хүндрүүлэх, хөнгөрүүлэх эсэхээ шийдэх нь яавч үнэнд нийцэхгүй.
Хохирогчдын үгээр, тэдний бичсэн өргөдлөөр ялладаг, шийтгэдэг гэх гомдол тасардаггүй. Энэ бол нэг талыг барьж, ял оноож байгаа хуулийн гажуудал гэдгийг мөн ч олон жил ярьж байгаа хэдий ч засч залруулах нь хэзээ юм бол. Нэг талыг барьснаас өөрөөр хэлбэл зөвхөн хохирогчийн үгээр хэрэг бүрдүүлснээс хүний эрх зөрчдөг, хилсдүүлдэг явдал ч цөөн биш. Хуулиа заслаа, өөрчиллөө л гэдэг. Гэвч хууль хэрэгжүүлэгчид нь гажуудуулдаг, гажаадаг арга барилаа тавихгүй бол хүний эрх хөсөрдсөн хэвээр л байдгийн нэг баримт энэ буюу.
С.Нямдорж
3 thoughts on “Амиа авч үлдсэнийхээ төлөө ял үүрэх нь зөв үү”
Leave a Reply Cancel reply
More Stories
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
ер нь шинэ эрүүгийн хууль чинь шоронжуулах төлөвлөгөө л юм байна лээ шүү дээ саяхан манай нэг ач 2 хүнд бараг үхдэл болтолоо зодуулсан тэд ачийг маань хамтарч зодчихоод ухаан алдахаар нь гудамжинд хаячихаад явсан байсан цагдааад гомдол гаргасан чин С Х Д ийн Уянгаа гээч байцаагч танил талдаа үйлчилж наад хэргийг чинь шинэ хуулиар харилцан зодоон гэж үздэг болсон хохирсон хохироосон 2 талд адилхан эрүү үүсгэдэг болсон нэг бол өрөгдөлөө төтаж ав үгүй бол бүгдээрээ шийтгүүл гэсээр байгаад өрөгдөлийг нь татуулсан даа хуулийг нь үзэхээр нээрээ л тийм юм шиг болсон байна лээ хүн зодчихоод танил талтай бол амархаан мултраад байж болох л юм шиг үгүй бол зодуулсан нь илүү ч шийтгүүлж болохоор л хууль болсон юм билээ
ер нь шинэ эрүүгийн хууль чинь шоронжуулах төлөвлөгөө л юм байна лээ шүү дээ саяхан манай нэг ач 2 хүнд бараг үхдэл болтолоо зодуулсан тэд ачийг маань хамтарч зодчихоод ухаан алдахаар нь гудамжинд хаячихаад явсан байсан цагдааад гомдол гаргасан чин С Х Д ийн Уянгаа гээч байцаагч танил талдаа үйлчилж наад хэргийг чинь шинэ хуулиар харилцан зодоон гэж үздэг болсон хохирсон хохироосон 2 талд адилхан эрүү үүсгэдэг болсон нэг бол өрөгдөлөө төтаж ав үгүй бол бүгдээрээ шийтгүүл гэсээр байгаад өрөгдөлийг нь татуулсан даа хуулийг нь үзэхээр нээрээ л тийм юм шиг болсон байна лээ хүн зодчихоод танил талтай бол амархаан мултраад байж болох л юм шиг үгүй бол зодуулсан нь илүү ч шийтгүүлж болохоор л хууль болсон юм билээ
ер нь шинэ эрүүгийн хууль чинь шоронжуулах төлөвлөгөө л юм байна лээ шүү дээ саяхан манай нэг ач 2 хүнд бараг үхдэл болтолоо зодуулсан тэд ачийг маань хамтарч зодчихоод ухаан алдахаар нь гудамжинд хаячихаад явсан байсан цагдааад гомдол гаргасан чин С Х Д ийн Уянгаа гээч байцаагч танил талдаа үйлчилж наад хэргийг чинь шинэ хуулиар харилцан зодоон гэж үздэг болсон хохирсон хохироосон 2 талд адилхан эрүү үүсгэдэг болсон нэг бол өрөгдөлөө төтаж ав үгүй бол бүгдээрээ шийтгүүл гэсээр байгаад өрөгдөлийг нь татуулсан даа хуулийг нь үзэхээр нээрээ л тийм юм шиг болсон байна лээ хүн зодчихоод танил талтай бол амархаан мултраад байж болох л юм шиг үгүй бол зодуулсан нь илүү ч шийтгүүлж болохоор л хууль болсон юм билээ