Та хямдарсан үнээс дахин 11% хямдруулаад аваарай!!! Дэлхийн хямдралыг S.Outlet дэлгүүрээс!!! гэсэн сурталчилгаагаар олны толгойг эргүүлж, амралтын өдрүүдэд багагүй ачаалалтай ажилласан тус дэлгүүр хямдрал нэрээр татвараас зугтаж байгааг юу гэх вэ.
Өнгөрсөн ням гарагт тус дэлгүүрээр үйлчлүүлээд их хэмжээний худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчид үнэхээр сэтгэл дундуур гарсан байна. Учир нь амралтын өдрийн 11 хувийн хямдрал зарласан тус дэлгүүрийн кассчин хямдралтай бараанд НӨТ-ын хямдрал байхгүй хэмээн Е баримт өгөөгүй байна. Энэ талаар нийт 119 мянган төгрөгийн худалдаа хийсэн ч НӨТ-ын баримтаа авч чадаагүй иргэн Г манайд сэтгүүлчид хандсан байна.
-Сайн байна уу. Та манайд хандах болсон шалтгаанаар тодорхой ярина уу?
-Амралтын өдөр таарсан, мөн 11 хувийн хямдралтай гэсэн учир S.Outlet дэлгүүрийг гэр бүлээрээ зорин очиж үйлчлүүлсэн. Харамсалтай нь хямдралтай бараа худалдан авсан ч НӨТ-ын баримт өгөхгүй гэсэн учир сэтгэл дундуур байгаа. Тиймээс энэ талаараа мэдээлэл өгч, их хэмжээний худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчдээ бухимдуулж, татвараас бултсан энэ дэлгүүрийн үйл ажиллагаанд холбогдох байгууллага хяналт тавихыг хүсч байна.
-Танд НӨТ-ын баримт өгөхгүй гэсэн шалтгаанаа тайлбарласан уу?
-Кассчингаас нь шаардсан. Ер нь ганц би биш тэндээс худалдан авалт хийсэн хүмүүс бүгдээрээ Ебаримт нэхэж бухимдаж байсан. Учир нь энэ дэлгүүрээс худалдан авалт хийж байгаа хүмүүс хамгийн багаар тооцоо хийж байгаа нь л 110.000 төгрөг байсан. Би санхүүч хүн. Тиймээс НӨТ-ын баримт нэхэж багагүй хугацанд зогсоход л хоёр касс завгүй ажиллаж, хэдэн арван саяар гүйлгээ хийж байсан. Гэтэл энэ хүмүүсийн худалдан авалтад хямдралтай бараанд Е баримт өгөхгүй гэж байгаа нь татвар төлөхөөс зугтааж байгаа нэг хэлбэр гэж харж байна. Тиймээс энэ асуудалд, тэр дундаа томоохон хямдрал зарлачихаад хямдралтай бараа худалдан авбал Ебаримт өгдөггүй байдалд татварын байгууллага анхаарах цаг болсон гэж хэлмээр байна.
С.Нямдорж
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
