Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Жэймс Андерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, ноён Жэймс Андерсон БОАЖ–ын сайд Н.Цэрэнбатад ажлын амжилт хүсээд, Дэлхийн банк болон Монгол Улсын Засгийн газрын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Мөн Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих (MINIS) төслийн үйл ажиллагаа явцын талаар мэдээлэл өглөө. Харин БОАЖ–ын сайд Н.Цэрэнбат өнгөрсөн хугацаанд Дэлхийн банкнаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэхэд олон төрлийн туслалцаа үзүүлж ирснийг онцлон тэмдэглэсэн. Тухайлбал, Монгол Улсын эдийн засгийн голлох салбар уул уурхайг шинэ шатанд гаргахаар хэрэгжүүлж буй MINIS-ийн үйл ажиллагааг 20 сараар сунгахаар болсонд талархал илэрхийлээд, тус төслийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсэг болох “Гүний усны менежментийг бэхжүүлэх” нь байгаль орчинд чухал ач холбогдолтой тул БОАЖЯ–ны үүрэг оролцоог сангийн болон уул уурхайн асуудал эрхэлсэн яамтай дүйцэхүйц байдлаар нэмэгдүүлэх саналаа илэрхийлсэн юм. Түүнчлэн эдийн засгийн салбаруудын хөгжилд байгаль орчны тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн дэвшилтэд технологийг нэвтрүүлэхэд Дэлхийн банкны зүгээс үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүсжээ.
More Stories
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрбээр “Сүхбаатар дулааны цахилгаан станц”-ийн нээлтэд оролцов. Энэ станц орон нутгийн...
ЗГ:2030 он гэхэд 100 мянган өрхийг орон сууцанд оруулах бодлогыг зорилгоо болгон ажиллаж байна
Өчигдөр /2026.11.03/ 15:00 цагаас Төрийн ордны зүүн талын галарейд “100 мянган айлын орон сууц Үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг сэтгүүлчидэд өгөх...
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгасан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Н нарын 5...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
