Багш нарын 2017 оны цалинд урамшууллын 516 мянган төгрөгийг олгохоор болсон талаар БСШУСЯ-аас мэдэгджээ. Энэ талаар Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ингэхдээ зөвхөн багш нарт бус боловсролын салбарт буюу сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиудын нийт ажилчдад олгох юм байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр өмгөөлөгч Г.Батбаяр хэлэхдээ “Багш нарын ажил хаялтын тэмцэл гурван сарын турш үргэлжилсэн. Улмаар гурван яамтай 10 хоногийн турш хэлэлцээр хийснээр тодорхой үр дүнд хүрлээ. 12 дугаар сарын 20-ны өдөр гэхэд санал бодлын эрх зүйн баримт бичигт гарын үсэг зурснаар 516 мянган төгрөгийг Сангийн яамнаас сургууль бүрийн сан руу шилжүүлэхээр болсон. Мөн 2018 оны нэгдүгээр сараас эхлэн сар бүр үндсэн цалингийн хэмжээг нэмэгдүүлэх боломж нээгдэж байгаа. 2018 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл 50 хувь, долдугаар сараас 2019 оны нэгдүгээр сар хүртэл дахин 50 хувиар, дахин 2020 оны нэгдүгээр сар хүртэл 50 хувь нэмэгдүүлснээр нэг сая зургаан зуун жаран мянган төгрөгт хүргэхээр ажиллаж байна” гэв.
Харин Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Лувсандорж “Хэдийгээр бид 2017 онд үндсэн цалинг 50 хувиар нэмүүлнэ гэсэн заалтандаа хүрч чадаагүй ч гэсэн. Зохих үр дүнд хүрч, талуудтай хэлцэл үргэлжилж байна. Энэ хэлцлийн үр дүн болон талуудын гарын үсэг зурсан баримт бичиг гарах хүртэл багш нар маань анхаарлаа хандуулж нэг зорилгын дор нэгдээрэй” гэсэн юм.
Г.Намуун
One thought on “Багш нарт урамшууллын 516 мянган төгрөг олгохоор боллоо”
Leave a Reply Cancel reply
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
ichij amidar suragchidaas mungu abdaggui surguul bnuu