Монгол Улс 870 мянган фэйсбүүк хэрэглэгчтэй. Тэдгээрээс 600 мянга нь долоо хоногт хоёроос доошгүй удаа фэйсбүүктээ нэвтрэн ордог идэвхтэй хүмүүс аж. Гэхдээ монголчууд фэйсбүүкийг зөв хэрэглэдэггүй. Өөрийнхөө хувийн мэдээлэл, өдөр тутамдаа хаагуур явж, юу хийдгээ нэг бүрчлэн тайлагнадаг. Энэ нь хакеруудын өгөөш болдог байна.
Залилангийн хэрэгт сэрдэгдсэн эдгээр таван залуу цахим орчныг сайн ашигладаг, технологийн мэдлэг сайтай, ул мөрөө тэр даруйд нь устгаж сурсан нь мөрдөн байцаалтын явцад илэрчээ. Боловсролынх нь тухайд компьютер, технологийн чиглэлээр их сургуульд сурч байгаад сургуулиа төгсөлгүй, дундаас нь хаясан залуус аж. Илэрсэн энэхүү таван залуугийн цаана 70 иргэний фэйсбүүкийг хакердаж, ойр дотнын хүмүүсээс нь мөнгө зээлж залилсан этгээдүүд олдоогүй, эрэн сурвалжлагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван сард цагдаагийн байгууллагад 90 иргэн фэйсбүүкийнхээ нууц кодыг алдаж, залилуулсан хэмээн хандаж, гэмт этгээдийг олж өгөхийг хүсчээ. Гэвч цагдаагийн байгууллага одоог хүртэл буруутай этгээдүүдийг олж чадаагүй, хэргийн мөрдөн байцаалт удаашралтай яваа аж. Энэ нь дээрх төрлийн залилангийн хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдүүд нь бүгд технологийн мэдлэг өндөр, гэмт хэргийнхээ ул мөрийг баллах боловсролтой байгаатай холбоотой гэж цагдаагийн эх сурвалж тайлбарлав.
Мөн өнгөрсөн наймдугаар сараас хойш энэ төрлийн гэмт хэрэг гаарах болсныг Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас тодотгож байна. Тиймээс иргэд фэйсбүүк ашиглахдаа нууц кодоо төрсөн он сар өдөр, утасны дугаар зэрэг хайгаад олоход амархан дугаараар хийхгүй байх. Мөн аль нэг найзын чинь хаягаас мөнгө зээлэхийг хүсч, өөр нэрийн дансанд шилжүүлэхийг гуйсан зурвас ирвэл заавал тухайн хаягийн эзэнтэй утсаар холбогдон шалгаж байж мөнгө шилжүүлэхийг анхаарууллаа.
Г.Сонор
More Stories
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
