Энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 30,588 осол, хэрэг бүртгэгдсэнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас шалтгаалсан осол 865 бүртгэгдсэн байна. Үүний 555 нь буюу 64.1 хувь нь Нийслэл хотод гарчээ.
Улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 73 хүний амь нас хохирч, 105 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23,000 гаруй жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Энэ нь Монгол Улсад 1 цаг тутам 2-3 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж байна гэсэн үг юм.Тоон үзүүлэлтээс харахад зорчигч болон жолооч нар согтуугаар замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол, хэрэгт холбогдон эрүүл мэнд, амь насаараа хохирох нь дийлэнх хувийг эзэлж байна.
Хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-35 насны идэвхтэй амьдралд яваа залуучууд тэр дундаа 33 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байна.
Нийт илрүүлсэн 23,000 гаруй зөрчлийн:
19,000 орчим нь эрхийн үнэмлэхтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон
2,500 орчим нь эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
1,500 орчим нь жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил байна.
Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хохирол учруулдаг тэргүүн шалтгаануудын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал юм. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна.
Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах зэрэг олон сөрөг дагавруудыг бий болгодог.
Иймд тус албанаас дээрх төрлийн осол, хэргийг бууруулах зорилгоор өнгөрсөн Баасан гарагт нийслэлийн гудамж, замд гэнэтийн хяналт шалгалтыг хийж ажилсан байна.
Хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчлийг илрүүлэн саатуулжээ. Мөн энэ өдөр согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 4 осол бүртгэгдсэний 3 нь жолооч, 1 нь явган зорчигч байжээ.
2 thoughts on “2500 гаруй жолооч согтуугаар жолоо барьжээ”
Leave a Reply Cancel reply
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...

Монгол улсад 1 цаг тутамд 2-3 согтуу жолооч журамлагдаж байгаа юм бол хоногт 48-72 согтуу жолооч, сард 1440-2160 жолооч, жилд 17280-25920 жолооч журамлагдаж тодорхой хэмжээгээр эрх хасагдаж байна гэсэн үг. Тэгвэл 17000-26000 жолооч цөөрч байгаан бол яагаад энэ замын түгжрэл хэвээрээ байнаа. Битгий худлаа шаагаад байгаач Замын цагдаа нараа. Дарга нартаа ажил хийсэн болж харагдах гэсэн энэ хулгайч худалч цагдаа нараа янзлаарай. Торгоно гэж айлгаж байгаад мөнгийг нь халааслаад согтуу жолоочоо явуулчихаж бгаа юмдаа. Тэгээд хүний амь нас…
мм