Баруун аймгийн засаг ноёд ойрын өдрүүдэд тун ч барцадтай байгаа бололтой. Тодруулбал, өчигдөрхөн Баян-Өлгий аймгийн Засаг даргыг огцруулсан. Гэтэл маргааш Увс аймгийн хэсэг иргэд хууль бус томилогдсон Засаг дарга Д.Батсайханыг огцрохыг шаардаж Октябрын баяраар жагсаал хийх гэнэ. Энэ талаараа маргааш хэвлэлийн бага хурал хийхээр зарласаныг Зууны мэдээ сонинд нийтлэгдсэн байна.
Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан нь Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлээр яллагдаж, шүүхээс хоёр жил хоригдож, хоёр жил төрийн албанд ажиллах эрхээ хасуулж байсан нэгэн аж. Түүнийг ялтай хугацаа нь дуусаагүй байхад аймгийн удирдлагаар томилогдож ажилласан нь шударга бус үйлдэл хэмээн нутгийн иргэд нь үзэж буй гэнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа авсан даруйдаа “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгавар гаргасан байдаг. Тус албан даалгаварт авлигын хяналтыг сайжруулж, төрийн бүх шатны алба хаагчид шударга ёс, хууль дээдлэх зарчим баримтлан ажиллахыг үүрэг болгосон. Мөн зөрчил дутагдал гаргасан албан тушаалтанд зохих ёсны дагуу үүрэг хариуцлага тооцохыг хатуу сануулж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт үүрэг болгосон. Тэгвэл энэ албан даалгаврыг сахиж, шударга бус шийдвэрээр өндөр албан тушаал хашиж байгаа аймгийн Засаг даргаа огцруулахаар Увс аймгийн иргэд ийнхүү нэгдэж байгаа юм байна. Увс аймгийн иргэдээс гаргасан шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэрхэн хүлээж, шийдвэрлэхийг харж л байх үлдлээ, монголчуудад…
С.Нямдорж
4 thoughts on “УВСЫН ИРГЭД ШУДАРГА БУС ЗАСАГ ДАРГАА ОГЦРУУЛАХААР ЖАГСАНА”
Leave a Reply to Anonymous Cancel reply
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...
Увсын ард тvмэн дэмжиж байна
Demjij bn .huuli bus tomilgoo herees heterlee.heden shine darga nar tatvar tulugchdiin mungunuus uraldaad uraldaad land 200 avch unaj bn .shudarga vg helsen hvniig ardchihsan nam gej zunduu halhsan ulgaangom ungu zvsgvi bolloo.
БАТСАЙХАНМ УГ НЬ ЦАСЧИХЭРИЙН ХӨЛД ЧИРЭГДСЭН БАЙХОО
Дэмжиж байна.