Одоогоос арав гаруй жилийн өмнө би НҮБ-н төслөөр 25 телевизэд Залуус теле сэтгүүл гэх долоо хоногт нэг удаа, 30 минутын нэвтрүүлэг хийдэг байлаа.
Агуулга нь ХДХВ/ДОХ-н тухай юм.
Тэгсэн нэг удаа нэг жаахан охин утсаар яриад, би таны хийж бгаа нэвтрүүлэгт гардаг шиг ДОХ-той юм шиг байнаа, тантай уулзмаар байна гэдэг юм бна.
Гэртээ ч хонох нь цөөн завгүй ажилладаг байсан ч яагаад ч юм уулзмаар санагдаад уулзлаа.
Тэгсэн нэг жаахан охин бна. 18-тай гэнэ. Гудманд уулзаад хоёулаа нэг газар орлоо. Ороод суув уу үгүй юу уйлаад эхэллээ. 10 гаруй минут уйллаа. Би тэнэг хүн шиг дуугүй л хараад суулаа. Тэгж тэгж тайвшрав бололтой ярьлаа.
Товчлон хэлэхэд, 10 настайд нь амралтаар нь эмээ өвөө рүү нь хөдөө явуулж. Тэгсн шөнө хамаатных нь этгээд охиныг хүчиндэхийг “завджээ”. Охин яаж ч чадаагүй бна. Аравтай амьтан яах ч билээ. Тгд энэ тухайгаа хэнд ч хэлэлгүй 8 жил шаналж явсны эцэст надад ярьж.
Тэгхээр нь маргааш нь Бүлтэн эмчид аваачиж учрыг нь хэлээд, үзүүллээ. Бүх зүйл сайхан гэдгийг сонсоод охин их баярласан. Би ч бас.
Энд нэг зүйлийг хэлэх гэсэн юм. Охин үрсээ нүдний цөцгий мэт хайрла. Юун хөдөө өгч явуулах вэ. Яасан бөх зүрхэв. Нийт хүчингийн хэргийн дийлэнхийг ах дүү, хамаатан садан, ойр дотныхон, найз нөхөд нь үйлдсэн байдаг юм.
Тиймээс хэнд ч бүү итгэ!

Ariunbileg Oyunbilegt
2 thoughts on “Хэнд ч бүү итгэ!”
Leave a Reply Cancel reply
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...

чухам үнэнийг л цөөн үгээр хэлж дээ.
чухам үнэнийг цөөн үгээр хэлж дээ.