УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарт холбогдох анхан шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд болсон ч нэхэмжлэгч талаас хүн байхгүй гэсэн шалтгаанаар 14 хоног хойшлов.
Шүүх хурлын талаар УИХ-ын гишүүн асан, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Өнөөдөр ороод шүүх хурал тав дахь удаагаа хойшилж байна. Өмнө нь 50 сая вон өгсөн гэх БНСУ-ын иргэн гадаадад байгаа гэсэн шалтгаанаар хойшлуулсан. Гэтэл энэ удаа нөгөө хүн нь огт олдохгүй, баримтууд нь нотлогдохгүй байна гэсэн шалтгаанаар бас л хойшиллоо. Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс энэ хэрэгт холбоотой нотлох баримтуудыг нотлох 14 хоногийн хугацаатай үүргийг цагдаагийн байгууллагад өглөө. Энэ ганцхан С.Ганбаатар гэдэг хувь хүний асуудал биш. СЕХ, Монголын цагдаагийн байгууллага ямар ичгэвтэр шийдвэр гаргасан гэдэг нь харагдаж байна. Намайг гүтгэсэн солонгос хүн нь өнөөдөр байдаг эсэх нь эргэлзээтэй болж сураг алдарлаа. Монголын шүүх энэ асуудалд ноён нураатай хандаж байгаад талархаж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө сонгуулийн тухай хууль зөрчиж, БНСУ-ын иргэнээс 50 сая вон авсан гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, 50 сая воныг улсын орлогод авах, С.Ганбаатарыг 1,4 сая төгрөгөөр торгох шийдвэрийг Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 8 дугаар сарын 9-нд гаргасан. Гэвч С.Ганбаатарын зүгээс давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаагаад байсан юм.
+ There are no comments
Add yours