Эрүүл зөв харилцааг эрхэмлэгч “Хүчирхэг Хөвгүүд” ТББ-аас жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход өсвөр насны хөвгүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой хөдөлгөөнийг эхлүүлж байна. Энэ талаар өнөөдөр мэдээллэл хийлээ.
“Хүчирхэг хөвгүүд” ТББ-ийн хөтөлбөрийн ажилтан Н.Бат-Аврал “Сүүлийн гурван жилийн тоо мэдээний дунджаар жилд дунджаар 19 хүртэлх насны 350 гаруй охин хүчингийн гэмт хэргийн хохирогч болдог.
87-р сургуулийн нийгмийн ажилтан Б.Төгсзаяа “Энэхүү төсөлд манай сургууль оролцож байгаад сургуулийн зүгээс баяртай байна. Төслийн үр дүнд манай сургуулийн 1,000 гаруй эрэгтэй хүүхэд, нийт 2,100 гаруй хүүхэд хүчирхийллийн эсрэг нэгдсэн эрүүл зөв харилцаатай болно гэж харж байгаа.




