Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж жилдээ ганц удаа биш, хавар, намар бүх нийтээрээ мод тарьдаг болсон. Энэ намрын “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” ирэх бямба гариг буюу аравдугаар сарын 14-нд тохиож байна. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-наас уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Тарьц, суулгац-2017” үзэсгэлэн худалдаа МҮЭСТО-д нээлтээ хийлээ. Үзэсгэлэн худалдаа 2 өдөр үргэлжлэх бөгөөд Ойн судалгаа, хөгжлийн төв, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 35 гаруй ойн мэргэжлийн байгууллага өөрсдийн мод үржүүлгийн газарт тарьж, ургуулсан төрөл тарьц, суулгац, үр, үрсэлгээ болон бордоог худалдан борлуулж байна.
“Тарьц, суулгац-2017” үзэсгэлэн худалдааг нээсэн БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа томоохон сорилтын нэг нь уур амьсгалын өөрчлөлт болоод байна. Энэхүү сорилтыг даван туулахад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, түүний шингээлтийг нэмэгдүүлэх онцгой ач холбогдолтой арга замын нэг бол ой мод тарих, ойжуулах ажил билээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн мод тарих идэвх санаачлагa бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор бий болгосон “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн арга хэмжээг улсын хэмжээнд 15 удаа амжилттай зохион байгуулж, 10 сая гаруй модыг тарьжээ. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн арга хэмжээний нэг салшгүй үйл ажиллагаа нь тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа юм. Тус үзэсгэлэнг зохион байгуулах нь нэг талаас мод тарьж, ургуулах бизнес эрхэлдэг иргэн, аж ахуйн, нэгж байгууллагын борлуулалт, үйл ажиллагааг дэмжих, нөгөө талаас мод тарих өдрийг угтаж, мод тарих хүсэлтэй иргэд, аж ахуй нэгж байгууллагыг тарьц, суулгац болон мод тарих мэргэжил арга зүйн удирдлагаар хангахад чиглэгдсэн ач холбогдолтой арга хэмжээ юм. Ард иргэд, аж ахуй нэгж, байгууллага Та бүхнийг “Тарьц, суулгац-2017” үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаанд амжилт хүсч, өргөнөөр оролцохыг уриалж байна” гэсэн юм.
Tарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа нь жилээс жилд өргөжиж ирсэн бөгөөд 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд 25 орчим зүйлийн мод, сөөгний 16000 орчим тарьц, суулгац худалдаалж, 70 гаруй сая төгрөгийн борлуулалтыг хийдэг болжээ.

More Stories
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...
Сурагчид нэгнийгээ зодож, бичлэг хийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Цахим орчинд нийтлэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой бичлэгийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах тодруулга мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагаас цахим...
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...