Л.Энх-Амгалан: Төрийн банк болон бусад арилжааны банкуудтай хэлэлцээрт орсон

Л.Энх-Амгалан: Төрийн банк болон бусад арилжааны банкуудтай хэлэлцээрт орсон

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзориг нарыг хүлээн авч уулзав.

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Эрүүл мэндийн яамдууд хамтран салбарын албан хаагчдийн авч буй цалингийн зээлийн хүүг бууруулах чиглэлд Төрийн банк болон бусад арилжааны банкуудтай хэлэлцээрт орсон.

Манай байнгын хорооноос гаргасан тогтоолд боловсролын салбарт ажиллаж буй багш нарын цалинг ажлын үр дүнгээс хамаарч олгодог байх шинэ тогтолцоонд оруулья гэдгийг тодорхой тусгасан. Энэ хэлэлцүүлгээс гарсан бүх саналыг нэгтгэн 10 дугаар сарын 10-ны өдөр салбарын яаманд хүргүүлнэ.Ирэх долоо хоногт шинэ Засгийн газар байгуулагдаж, үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх боломж бололцоо бий болно гэж би хувьдаа бодож байна” гэлээ.

д.думаа

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *