Хархорин худалдааны төв болон 32-ын тойрог орчимд наймаа эрхэлдэг иргэд өнөөдөр “Хангарьд” ордны 14 давхарт жагсав. Учир нь нийслэлийн гудамж, талбайд гар дээрээс худалдаа эрхлэхийг хориглосон.
Энэхүү шийдвэрийг наймаачид эсэргүүцэж байгаа тул өнөөдөр уриа лоозон барин жагслаа. Тэд “улсдаа татвар төлнө. Харин том зах худалдааны төвүүдийг тэтгэж өндөр татвар төлмөөргүй байна’ гэх утга бүхий лоозон барьжээ.
Гар дээрээс худалдаа эрхэлдэг 12 иргэн өнгөрсөн долоо хоногийн даваа гаригаас эхлэн өлсгөлөн зарлажээ. Өлсгөлөн зарлаад 168 цаг болсон тул гурван хүний бие муудаж, есөн хүн үргэлжлүүлж байгааг жагсаалд оролцогчид хэлэв.
Мөн наймаачдын хүүхдийн зургийг олон нийтийн сүлжээнд тавьж, “нүдийг нь сохолно” хэмээн үл таних этгээд заналхийлсэн аж. Ямар хүн ийм үйлдэл хийснийг шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын хэлтэст ханджээ. Гэвч одоо хүртэл ямар нэг ахиц гараагүй байгаа аж. Ийнхүү сүрдүүлгэд автаж байгаа ч жагсаал, цуглаан, өлсгөлөнгөө зогсоохгүй, нийслэлийн удирдлагууд дорвитой хариу өгөхгүй бол цаашид хуурай өлсгөлөн зарлана гэж наймаачид ярьлаа.
Г.Намуун
More Stories
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...
“Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Нямаа нь 1990-ээд оны Монголын яруу найргийн шинэчлэлийг түүчээлэгчдийн багш байв”
Монгол түмнийхээ түүх, соёл, хэл бичиг, уран зохиол, өв уламжлалыг эрхэмлэн дээдэлж, судлан таниулж, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд нэгэн насны...