Tuesday, April 23 2024

Баянхонгорт зам тээврийн ослоор нэг иргэн амиа алджээ

Цагдаагийн байгууллагаас өчигдөр хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 36 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт шороон замд автомашин онхолдож, иргэн А нас барсан хэргийг шалгаж байгаа аж.

 Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт  дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, 242 зам тээврийн ослын  дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт дөрвөн хүн гэмтэж бэртсэнээс нэг нь 0-10 хүртэлх насны хүүхэд байжээ. Бүртгэгдсэн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн  дөрөв, мөргөлдсөн дөрөв, онхолдсон хоёр осол бүртгэдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна.

Г.Намуун

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: