Thursday, April 18 2024

Багш нар УИХ-д шаардлага хүргүүлнэ

Багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр 21 аймгийн багш нар Улаанбаатар хотод иржээ.

Аймаг орон нутаг, Улаанбаатар хотын багш нараас бүрдсэн Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооныхон өнөөдөр 14:00 цагт MNBC телевизийн байр “Live conference center”-т мэдээлэл хийх юм байна.

Тус хороонд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын төрийн өмчийн сургуулийн 30 мянга гаруй багш тус түр хороонд нэгдээд байгаа аж.

Г.Намуун

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: