Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагт товлогдсон ч цагаасаа хойшлон дөнгөж сая эхэллээ.
МАН-ын нэр бүхий 30 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг удаа дараа хууль зөрчсөн, ард түмэнд бус хэсэг бүлэгт үйлчилсэн гэх үндэслэлээр огцруулах саналыг гаргаад буй. Мөн АН-ын бүлэг ч энэ саналыг дэмжиж, Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Энэ саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэсэн санал дүгнэлтийг гаргасан. Тиймээс эцсийн шийдвэрийг УИХ-ын чуулганы энэхүү хуралдаанаар шийдэх юм.
+ There are no comments
Add yours