Friday, March 29 2024

Д.Хаянхярваа: Хэргийн явцтай биш, мэдээллийг сонсъё

Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авлаа.

 Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Ерөнхий сайд нь Шадар сайдыгаа тагнасан, чагнасан гэсэн нийгэмд явж байгаа мэдээллийг эцэслэж, энэ асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлж өгөөч гэсэн хүсэлтэй байгаа” илэрхийллээ. Харин  МАН-н дарга Д.Хаянхярваа “Ерөнхий сайд нь тагнуулсан, чагнуулдаг юм байна гэдэг ойлголт нийгэмд бий боллоо. Энийг нэг талд нь гаргах ёстой. Хууль хяналтын байгууллагын үйлдэл нь буруу байвал ярих ёстой. Хэргийн явцтай биш, мэдээллийг сонсъё. Тагнаж, чагнасан асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор мэдээллийг нь сонсъё. Тэр мэдээлэлд үндэслэж шийдвэрээ гаргая гэж үзэж байна. Иймээс Тусгай хяналтын дэд хороог хуралдах хүртэл бүлэг завсарлага авъя” гэсэн юм.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн саналаар УИХ-ын дарга М.Энхболд завсарлага өглөө. Харин хуралдаанд оролцсон эсрэг саналтай гишүүд үүнийг эсэргүүцлээ.

Д.Думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: