Header Image

Замын-Үүдын боомтоор нэвтрэх автомашинуудыг  шалгана

Замын-Үүдын боомтоор нэвтрэх автомашинуудыг  шалгана

БНХАУ-ын Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Замын цагдаа, Замын хяналт шалгалтын албатай хамтран ирэх сарын 15-наас эхлэн Замын-Үүд-Эрээн боомтоор Монголын талаас нэвтэрч буй суудлын болон ачааны автомашинуудад үзлэг, шалгалт хийхээр болжээ.

Эрээн хотод зорчиж буй монгол иргэдийн автомашинууд, нэн ялангуяа УАЗ-469 болон ачааны автомашинууд техникийн бүрэн байдлыг хангаагүй, өнгө үзэмж муу, даац хэтрүүлж хөдөлгөөнд оролцдог, замын хөдөлгөөнд саад учруулдаг, БНХАУ-ын замын хөдөлгөөний дүрэм, хууль тогтоомжыг зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргах явдал гаргадаг зэргээс шалтгаалан дээрх арга хэмжээг авахаар болсон байна.

2017 оны эхний долоон сарын байдлаар монгол жолооч, зорчигчтой холбоотой 30 мянга гаруй зөрчил бүртгэгдсэнийг БНХАУ-ын Эрээн хотын Замын цагдаагийн албанаас мэдэгдлээ. 10 дугаар сарын 15-наас хэрэгжиж эхлэх энэхүү арга хэмжээгээр илэрсэн зөрчилд “БНХАУ-ын Замын аюулгүй байдлын тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу 50-2000 юаниар торгох, 1-12 хүртэлх оноо хасах шийтгэл ногдуулах, улмаар ноцтой зөрчил гаргасан, оноо нь дууссан тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхгүй байх хүртэл хариуцлага тооцох аж.

Leave a Reply

Your email address will not be published.

Б.Ганчимэг: Улстөрчид мэдээллийн компани байгуулж эхэлснээс хойш манай сэтгүүлзүйд маш их хор, хохирол учирсан

Б.Ганчимэг: Улстөрчид мэдээллийн компани байгуулж эхэлснээс хойш манай сэтгүүлзүйд маш их хор, хохирол учирсан

Өөрийгөө “социализмын үеийн тогтонги, хуучин сэтгүүлзүй төгсгөл болсны дараа гарч ирсэн шинэ сэтгүүлзүйн төлөөлөл” хэмээн тодорхойлоод дооглонгуй инээмсэглэсээр яриагаа эхлүүлсэн Б.Ганчимэг сэтгүүлчээс саяхан Сүхбаатарын одонгоор...