Өнөөдөр Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат АНУ-ын Элчин сайдын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан Монгол дахь Америкийн худалдааны танхимын наймдугаар сарын уулзалтад оролцож америкийн хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй уулзлаа.
“Өнгөрсөн онд хасах хувьтай байсан эдийн засаг 5.3 хувиар өсч, он гарснаас хойш төсвийн орлого тогтмол давж биелж байгаа нь Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа, ОУВС, бусад байгууллага, улс оронтой хамтарч ажиллаж байгаагийн үр дүн. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, аж ахуйн нэгжүүд ч ашигтай ажиллаж эхэллээ. Цаашид хөрөнгө оруулахад таатай орны нэг нь Монгол Улс байхын төлөө хамтран ажиллахыг хүсье” гэж тэрээр уулзалтын үеэр хэллээ.
Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр тодорхой ажил хийж хэрэгжүүлж байгаад АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд, хатагтай Женифер Зимдал Галт талархал илэрхийллээ. Мөн Монгол Улс ОУВС-ийн нөхцөл, болзлыг биелүүлснээр тогтвортой хөгжлийн бодлого, зорилт нь хангагдах учиртай. Хөрөнгө оруулалттай холбоотой хууль эрхзүйн орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын гомдол, санал, маргааныг хэрхэн шийдвэрлэх, ийм зүйл гаргахгүйн тулд талууд хамтран ажиллах шаардлагатай гэдэг нь судалгааны дүн мэдээллээс харагддаг гэдгийг тэмдэглэв.

Монгол Улсын төр, засаг нь тогтворгүй, хууль, дүрэм, журмаа байнга өөрчилдөг нь эргэлзээ төрүүлдэг бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтнууд хүнд сурталтай, дарамт, шахалт үзүүлдэг талаар хөрөнгө оруулагчид хөндлөө. Мөн татварын бодлогоор хөрөнгө оруулагчдыг хэрхэн дэмжих, томоохон төсөл, хөтөлбөрийн дэд бүтцэд анхаарах, шинээр хөрөнгө оруулалт татах чиглэлээр төлөвлөсөн ажлын талаар тодруулав.
Өнгөрсөн онд Дэлхийн банк групп гадаад, дотоодын 33 аж ахуйн нэгжийн дунд судалгаа явуулахад төрийн байгууллагууд гомдлыг шийдвэрлэх, шийдвэрээ хэрэгжүүлэхдээ “Маш тааруу” үнэлгээ авсан байна. Гомдолтой холбогдон 1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт эрсдэлтэйд тооцогджээ.
Д.Думаа
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...