Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг томиллоо.
АТГ-ын дэргэд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй, 4 жилийн бүрэн эрхтэйгээр ажилладаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагддаг юм.
Ерөнхийлөгчийн захирамжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншин танилцуулж АТГ-ын дэд дарга Ц.Нямдоржид гардуулан өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Авлигатай тэмцэх газрын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд дараах хүмүүсийг гишүүнээр томилжээ. Үүнд:
- Билэгсайханы Анхныбаяр “Легитимус” ТББ-ын хуулийн зөвлөх, хуульч
- Гэлэгийн Баасан Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч
- Эгээзэдийн Батсуурь “Шинэ Улаанбаатар” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн
- Раднаагийн Бурмаа Улс төр боловсролын академийн Удирдах зөвлөлийн гишүүн
- Эрдэнэхүүгийн Бямбацэрэн “Нарны зон” НҮТББ-ын тэргүүн
- Батхуягийн Ганхөлөг “Хамтын халуун сэтгэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн
- Дэлгэрийн Дэлгэрбат “Алтан элч” гэр бүлд эрх зүйн туслалцаа үзүүлэх төв ТББ
- Ишжамцын Мөнхжаргал Монголын малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны тэргүүлэгч
- Дэмбэрэлийн Оросоо Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн
- Содномын Отгонгэрэл Техник, загвар зохион бүтээгч спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
- Цэдэвдамбын Оюунгэрэл “Нутгийн шийдэл сан” ТББ-ын тэргүүн, ном зохиогч
- Дашпүрэвийн Пүрэвбаатар Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч
- .Агваандоржийн Саруул “Шууд ардчилал хүрээлэн” ТББ-ын захирал
- Ойдовын Цоодол МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн
- Батчулууны Энхбат “Либерал хаус” бодлогын судлалын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ үеэр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэхээр болсныг хэлээд Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг ажиллах боломжоор хангаж өгөхийг АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж, Тамгын хэлтсийн дарга З.Баасанням нарт даалгалаа.Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл анхны хурлаа хийж Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Баасанг даргаараа томиллоо.
2 thoughts on “Г.Баасан тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр томилжээ”
Leave a Reply Cancel reply
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Ene Baasan avgai AN garhaar l mandah yumaa soliotoi avgai yaavch eruul bish!!!
Баасан бол Мэрэгшсэн “шантаажчин” Одоо төрийн нэр барьж шантааж хийх боломжтой болжээ. Жилийн дотор эдний үнэн төрх харагдана