2017-2018 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн 7 дугаар сарын 25-наас өчигдөр буюу 8 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг хүртэл явагдаж дууссан. Өнөөдөр өглөө 10 цагт цахим элсэлтийн ажиллагаа нийслэл даяар нэгэн зэрэг явагдлаа. Нийслэлийн хэмжээнд 39 мянга 400 орчим 2 настай хүүхэд байгаагаас 22 мянга 600 орчим хүүхэд цахимаар бүртгүүлсэн байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 11 мянга 700 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулж байгаа юм.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэгийн хувьд цахим бүртгэлд 2 настай 72 хүүхэд бүртгүүлснээс өнөөдөр 60 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон шалгаруулж, цэцэрлэгт элсүүлэхээр боллоо. 10 цагт цахим элсэлт эхэлмэгц цэцэрлэгт элсэх боломжтой болон боломжгүй болсон хүүхдүүдийн эцэг эхэд гар утсаар нь мэдээлэл ирж байсан юм.
Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 623 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгт хамрагдалт 70 орчим хувь байсан бол 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 227, төрийн бус өмчийн 443 нийт 670 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, хамран сургалт 77.6 хувьд хүрч, өнгөрсөн хичээлийн жилээс 5.6 хувиар өсөх төлөвтэй байна.
Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хэлэхдээ “Улаанбаатар хотын хэмжээнд 24 хороо цэцэрлэггүй байна. Бид 2020 он гэхэд хороо бүрийг цэцэрлэгтэй болгож, цэцэрлэгийн хамран сургалтыг 85 хувьд хүргэх буюу олон улсын стандартад нийцүүлэхээр төлөвлөж байна. Энэ жил цэцэрлэгт хамрагдалт өнгөрсөн жилийнхээс 7 хувиар нэмэгдсэн нь том алхам. Хувийн цэцэрлэгүүдэд байгаа орон тоог ашиглаж, улсын төсөвт 1.4 тэрбум төгрөгийг суулгаж өгснөөр бид 3087 хүүхдийн асуудлыг шийдлээ. Мөн 5 байгууллагын дэргэд хүүхдийн цэцэрлэг байгууллаа. 30 гаруй хувийн хэвшлийн цэцэрлэг мөн нэмж байгуулагдсанаар цэцэрлэгийн хүртээмж 77.6 хувьд хүрсэн.” гэлээ.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн 20 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлдэнэ. Энэ хүүхдүүдээ бид ингээд орхихгүй. Бүх нөөц бололцоогоо дайчилж, хувилбарт сургалт зэргээр хүүхдүүдээ сургуулийн өмнөх боловсролд хамруулахад анхаарна.” хэмээлээ.
Д.Думаа
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
