Израилийн Засгийн газрын урилгаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны наймдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Израиль Улсад айлчилж байна. Тэрбээр 8 дугаар сарын 24-ний өдөр Израилийн Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Б.Нетаньяахутай уулзаж, Монгол, Израилийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр монголын тал Монгол Улсын Засгийн газрын гадаад бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар мэдээлж, Монгол Улс, Израиль Улсын хооронд тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлцээг тогтмолжуулах, давтамжийг хадгалах, улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, хүмүүнлэг болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хэлхээ холбоог гүнзгийрүүлэх асуудлаар ярилцжээ.
Мөн Сайд Ц.Мөнх-Оргил Израилийн Хөдөө аж ахуй, орон нутгийн сайд У.Ариэлтэй уулзаж, тус улсын хөдөө аж ахуйн салбарт олж авсан ололт амжилтыг судлах, туршлага хуваалцах, энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллах талаар ярилцав. Израилийн тал манай төлөөлөгчдийг сүүний үйлдвэр, хүнсний ногоо, тариалангийн услалтын дуслын системийн аж ахуйтай танилцуулж, энэ оны намар болох усны аж ахуй, 2018 оны 5 дугаар сард зохиогдох хөдөө аж ахуйн олон улсын үзэсгэлэнд оролцохыг тус тус урив.
Айлчлалын үеэр хоёр улсын ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар ярилцан, санал солилцож, дүнгээр нь Монгол, Израилийн хооронд хамтран ажиллах протоколд гарын үсэг зурсан байна.
Уг протоколд талууд хоёр улсын хоорондын улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрснийг тэмдэглэхийн зэрэгцээ хоёр улсын хооронд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг онцолж, хамтран ажиллахаар тогтов. Мөн хоёр орны хооронд хөдөө аж ахуй, эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг урагшлуулахаар тохиролцов. Түүнчлэн залуу удирдагчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг солилцох, мэдээлэл, холбоо, кибер аюулгүй байдлын салбарт хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.
Мөн нийтийн аюулгүй байдлыг хангах, терроризм, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, өмнө нь эхлүүлсэн тохиролцоог үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар ярилцаж, сургалт зохион байгуулах, багш, мэргэжилтэн урьж ажиллуулах саналыг тавьж, хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллана.
Д.Думаа
More Stories
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан...
