НИТХ-ын Ардчилсан намын бүлгээс өнөөдөр НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлаар мэдээлэл хийлээ. НИТХ дахь Ардчилсан намын 11 гишүүн Ц.Сандуйг огцруулах бичигт санал нэгджээ. НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “МАН-ын удирдлагуудын 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг худалдах талаарх бичлэг 2016 оны сонгуулиас хойш дуулиан болж буй. Гэтэл сүүлийн үед МАН-ын гишүүд өөрсдөө 60 тэрбумтай холбоотой бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Өмнө нь НИТХ-ын дарга Ц.Сандуй НИТХ-ын ээлжит хуралдаанд “Хэрэв энэ бичлэг эвлүүлэг биш гэдэг нь нотлогдвол би өөрөө энэ ажлаа өгч, огцорно гэж хэлж байсан” гэнэ. Тиймээс МАН-ын гишүүдийн зүгээс энэ бичлэгийг эвлүүлэг биш бодит бичлэг гэж үзэж байгаа учраас бид ч гэсэн НИТХ-ын ээлжит сонгуулийг хуралдуулж, Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой” гэлээ.
Тиймээс НИТХ-ын ээлжит бус хуралдааныг энэ сарын 31-ний өдөр хуралдуулж, Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой гэж НИТХ-ын АН-ын бүлэг үзэж байгаа юм байна. Ц.Сандуйг огцруулахаар МАН-ын 16, АН-ын 11 гишүүн гарын үсэг зураад байгаа аж. НИТХ-ын дүрмийн дагуу НИТХ-ын ээлжит бус хуралдааныг нийт гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэнээр хуралдуулдаг аж. НИТХ 45 гишүүнтэй бөгөөд одоогоор ээлжит бус хуралдааныг хуралдуулж, Ц.Сандуйг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зуржээ.
О.ОНОН
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
