Б.Баярсайханы Засгийн газрын эсрэг гаргасан шүүх хурал хойшлогдлоо

Б.Баярсайханы Засгийн газрын эсрэг гаргасан шүүх хурал хойшлогдлоо
2017 оны долоодугаар сарын 18-ны Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Б.Баярсайханыг ажлаас нь халах шийдвэр гаргасан билээ.

Засгийн газраас гаргасан албан ёсны хэвлэлийн  мэдээнд “Салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй үндэслэлээр Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөв” гэсэн нэгхэн өгүүлбэр бүхий шийдвэрийг гэнэт гаргасан нь олон хүний анхаарлыг татаад буй.

Харин тухайн үед Б.Баярсайхан “Миний хувьд хууль зөрчсөн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй учир нүүр бардам байна.

Боловсролын салбарт мөнгөгүйгээр ч зөвхөн зохион байгуулалтын чанартайгаар олон өөрчлөлт хийх боломжтой. Гэтэл энэ бүхнийг мөнгөний ашиг сонирхлоор харсан хэсэг хүний л явуулга боллоо.

Би цаашид хандах ёстой газарт нь хандах болно. Төрийн алба гэдэг хуультай. Тэгэхээр хуулийн дагуу л асуудлыг шийдэх ёстой” гээд тус салбарын сайд асан Ж.Батсуурийн балаг дуусахгүй байгаа талаар тодорхой хэлсэн юм.

Б.Баярсайхан хууль бусаар ажлаасаа халагдсан гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд хандаад байсан бөгөөд өнөөдөр шүүх хурал болох байсан ч Засгийн газрын биет төлөөлөгч П.Ариунболд ирээгүй тул шүүх хурлыг хойшлуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *