Засгийн газраас гаргасан албан ёсны хэвлэлийн мэдээнд “Салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй үндэслэлээр Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөв” гэсэн нэгхэн өгүүлбэр бүхий шийдвэрийг гэнэт гаргасан нь олон хүний анхаарлыг татаад буй.
Харин тухайн үед Б.Баярсайхан “Миний хувьд хууль зөрчсөн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй учир нүүр бардам байна.
Боловсролын салбарт мөнгөгүйгээр ч зөвхөн зохион байгуулалтын чанартайгаар олон өөрчлөлт хийх боломжтой. Гэтэл энэ бүхнийг мөнгөний ашиг сонирхлоор харсан хэсэг хүний л явуулга боллоо.
Би цаашид хандах ёстой газарт нь хандах болно. Төрийн алба гэдэг хуультай. Тэгэхээр хуулийн дагуу л асуудлыг шийдэх ёстой” гээд тус салбарын сайд асан Ж.Батсуурийн балаг дуусахгүй байгаа талаар тодорхой хэлсэн юм.
+ There are no comments
Add yours