
Тухайлбал, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваагаар ахлуулсан Ажлын хэсэг өнгөрсөн хоёр өдөр Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай сумын нутагт алт олборлож буй компаниуд, бичил уурхайн эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн.

Шалгалтын үеэр олон төрлийн зөрчил илэрсэн бөгөөд Ажлын хэсгийн зүгээс мэргэжлийн дүгнэлт гарган холбогдох байгууллагуудад шилжүүлэхээр ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүдээс ТЭЗҮ батлуулаагүй, Байгаль орчны үнэлгээ хийлгээгүй, мөн уулын ажлаа зургийн дагуу хийдэггүй зэрэг зөрчил илэрсэн. Харин бичил уурхайн эрхлэгч “Нөхөрлөл”-үүдийн хувьд ямарч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах нь олширсон байна.
Мөн байгалийн унаган төрхөө алдсан газрыг нөхөн сэргээх нэрийдлээр зөвшөөрөл авсан компаниуд алт олборлох тохиолдол гарах болсон талаар нутгийн удирдлагууд ярьлаа. Төв аймгийн Заамар, Булганы Бүрэгхангай сумдууд Туул голоор заагдлагддаг бөгөөд энэ сав газарт нийт 34 компани ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж.

Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт дэвсгэрт тусгай зөвшөөрөлтэй 14 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тогтмол ажилладаг нь найм. Сумын удирдлагууд энэ жил бичил уурхайн зориулалтаар 4 “Нөхөрлөл”-тэй гэрээ байгуулсан. Бусад нь “Нөхөрлөл” нэрийн дор үйл ажиллагаа явуулж буй “Техникжсэн нинжа” нар гэнэ. Тэдгээрийн үйл ажиллагааг таслан зогсоохоор аймаг болон улсын мэргэжлийн хяналт, цагдаа руу албан бичиг явуулж хамтран ажилладаг.
Гэвч өргөн далайцтай арга хэмжээ авахгүй бол хүч хүрэхгүй байгааг тус сумын Засаг дарга Н.Эрхэмбаяр хэллээ. Харин Төвийн аймгийн Заамар сумын ЗДТГ-ын дарга Т.Алтангэрэл “Аж ахуйн нэгжүүдийн хувьд нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Харин бичил уурхай, “Нөхөрлөл” гэдэг хэцүү. Ямар ч барьц байхгүй. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй ухдаг. “Бичил уурхай” нэрийн дор том компаниудаас дутахгүй техниктэй “Нөхөрлөл”-үүд газар нутгийг ихээр сүйтгээд байгаа юм.

Манай сумаас 64 нөхөрлөлийн зөвшөөрөл хүсч холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна лээ. Дээрээс зөвшөөрөл өгөөгүй учраас гэрээ байгуулаагүй. Одоо байгаа “Нөхөрлөл”-үүд газраа хамгаалж байгаа нэрээр шөнө дөлөөр хууль зөрчиж ажиллах болсон” гэлээ. Мөн л цагдаатай хамтраад арга хэмжээ авсан. Гэвч үр дүн гарахгүй байгааг хэлсэн.

Мөн Заамар сумын Байгаль хамгаалагч С.Цэнд-Аюуш “Голдуу шөнө дөлөөр ухах болсон. Өдөр нь ямарч техникгүй байдаггүй. Шөнө нь олон машин авчраад ухаад явчихдаг талаар ярьсан бол Заамар сумын Хайлааст багийн малчин Ч.Долгормаа “Нөхөрлөл”-үүд энэ жил харьцангуй цөөхөн байна. Өнгөрсөн жил алтны бууг хэд хэдээр нь эгнүүлээд дуусгасан. Шууд голтой залгуулж тавиад шороотой усаа шууд асгадаг” гэлээ.

Засгийн газраас шаардлагатай бол гол, горхи бохирдуулж буй компаниудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэх чиглэл гарсан. Цаашлаад тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх арга хэмжээ авах юм.
Үүний дагуу БОАЖЯ-наас ахалж, МХЕГ, ЦЕГ, Ашигт малтмал, газрын тосны газар, орон нутгийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийнхэн мэдээллээ нэгтгэн Засгийн газарт танилцуулах юм.
Эх сурвалж: БОАЖЯ
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...