Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль амжилттай үргэлжилж байна. Энэ сарын 23-наас наймдугаар сарын 5-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү сургуульд 26 орны 1400 гаруй цэргийн албан хаагч оролцож байна.”Хааны эрэлд” команд штабын сургуулийг Монгол талын удирдагч, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч штабын дарга дэд хурандаа Р.Энхболд удирдаж байгаа бол Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчний талаас сургалтыг Пэли Росдал удирдаж байгаа юм.
Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчний талаас сургалтыг Пэли Росдал
Өмнөд судан улсад болж байгаа нэгдсэн улсын энхийн дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр базааж бэлтгэж байгаа цэргийн алба хаагч, удирдлагадуудыг энэ удаагийн хааны эрэлд ажиллагаанд оролцуулж байна. Нөгөө талаас цагийн байдлын дүрд нэгдсэн улсын байгууллага, олон улсын улаан загалмай оролцож байгаа юм. Өмнөд Судан улс ямар нөхцөл байдалд байна, яг тийм бодит цагийн байдлыг бүрдүүлэн сргалтыг явуулж байна.
Энэхүү ажиллагаа нь Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж байгаа юм. “Хааны эрэлд- 2017” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуулийн хүрээнд бригад батальоны түвшиний команд штабын сургууль, рот салаанытүвшний тактикийн хээрийн сургалтуудыг бодит байдлыг хийсвэр хэлбэрээр бүрдүүлж 11 цэг болгон зохион байгуулж байна. Энэ жилийн команд штабын сургуульд олон үндэсний нэг бригад, Монгол Улсын Зэвсэгт хүчний 1 батальоны штаб,АНУ-ын 2 батальоны штаб тус тус оролцож байна. Энэ нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хүчний штаб төдийгүй секторын штабт бие даан үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх нь гол зорилго нь юм.
Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч штабын дарга дэд хурандаа Р.Энхболд
2017 оны 7 сарын 23нд нээлтийн ажиллагаа эхэлсэн. Команд штабын сургууль олон үндэстний офицеруудаас бүрдсэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Хүчний штаб, бригадын болон батальоны штабууд ажиллаж байгаа. Энэ жилийн сургуулийн гол онцлог нь батальоны штабаас өгөдсөн даалгаварыг Монгол, АНУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан рот хэрхэн биелүүлж байгааг харах боломж гарч ирж байна.
АНУ-ын тэнгэсиййн цэргийн хүчний 3 батальоны командлагч Корпорэл Моуринг
Сургалтын хүрээнд 11 цэгт зохиомол байдлаар бодит байдлыг тусгасан сургалт зохион байгуулж байна. Тухайлбал энэ байрлал бол явуулын шалган нэвтрүүлэх цэг юм. Цэг бүр дээр гадаадын 3 багш, Монгол улсын 1 удирдагч багшаар ажиллаж хянаж байна.
Гэрэл зургийг Б.Хонгорзул
Сэтгүүлч: Г.Гэрлээ
One thought on “Энхийг дэмжигчдийн эрэл үргэлжилсээр…”
Leave a Reply Cancel reply
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин...
Ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дотоод хэргийн их сургууль, Ханнс-Зайделийн сантай хамтран "Ашигт малтмал хууль бусаар...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Т.Чимгээ: Нүд аних даа хэдэн хүүхдийнхээ нэр хүндийг ч болов сэргээмээр байна
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ: -Та эрүүл мэндийн хувьд ямар байгаа вэ? -Ойр зуурынхаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай...
Ene neeree olon jil erj bgaa haan shuj.oldoh bolooguim bh daa kkkk