ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр чуулган Польш улсын Краков хотноо 2017 оны 7 сарын 2-12-нд хуралджээ. Чуулганы 7 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Монгол улс, ОХУ-ын хамтран нэр дэвшүүлж өргөн барьсан “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн байгалийн өвд бүртгэн авсан шийдвэрийг гаргасан юм. Дэлхийн өвийн хорооны гишүүн 21 улсаас 16 нь тус чуулган дээр үг хэлж, энэ номинацийг дэлхийн байгалийн өвд бүртгэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргахыг дэмжсэн байна.
ОХУ, Монгол Улсын хил дамнан оршиж байгаа дэлхийн өвийн энэ газар нутгийн хэмжээ нь 912.624 га бөгөөд үүний 279.023 га нь ОХУ-ын нутагт, 633.601 га нь манай улсын буюу Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот, Баяндун сумдын нутаг дэвсгэрт хамаарагдаж байгаа юм.
Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр хуралдаанаар Дагуурын ландшафтыг дэлхийн байгалийн өвийн тодорхой шалгуурууд болон дэлхийн өвийн “хосгүй гайхамшигт үнэ цэнэ, бүрэн бүтэн байдлыг” бүрэн дүүрэн хангасан хэмээн үзэж Дэлхийн өвийн хороо, Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) экспертүүдийн дүгнэлтээр дээрх шийдвэрийг гаргасан байна.
Дагуурын ландшафт нь Дагуурын тал нутаг дахь ой, ойт хээр, хээр, ус намгархаг газрын экосистем, 236 зүйлийн шувууд түүний дотор тэнд өндөглөн зусдаг нүүдлийн шувууд, цэн тогоруу, өвөгт тогоруу, хархираа тогоруу, мөн хил дамжин нүүдэлдэг цагаан зээр, мануул,тарвага зэрэг 34 зүйлийн хөхтөн амьтан, 236 зүйлийн дээд ургамал түүний дотор унаган болон ховор ургамлыг багтаадаг иж бүрэн экосистем юм.
Дагуурын ландшафтийг дэлхийн өвд бүртгэснээр хамгаалалтын менежмент нь олон улсын анхаарлын төвд орж, зарим төсөл, хөтөлбөрт хамрагдах боломж дээшлэх ач холбогдолтой. Мөн хоёр улсын Засгийн газарт дэлхийн өвийг хамгаалах, менежментийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авах, санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг илүү өндөр хэмжээний үүрэг хариуцлагыг хүлээлгэж байгаа юм.
Дэлхийн өвийн хороо Монгол Улсын Засгийн газарт Дэлхийн өвд бүртгэгдсэн энэ газар нутгийн хилийн дотор уул уурхайн хайгуул, олборлолт явуулахгүй байхад анхаарлаа хандуулахыг зөвлөсөн байна. Түүнчлэн ОХУ, Монгол Улсын Засгийн газрууд монголын цагаан зээр, нүүдлийн шувуудын хил дамнан нүүдэллэх замнал, коридор нутгийн хамгаалалтын хамтын менежментийг сайжруулах, шаардлагатай үед зохицуулалт хийх, дэлхийн өвийн энэ газарт хулгайн ан, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч хэрэгжүүлэхийг зорих ажээ.
Г.Гэрлээ
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин...
Ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дотоод хэргийн их сургууль, Ханнс-Зайделийн сантай хамтран "Ашигт малтмал хууль бусаар...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Т.Чимгээ: Нүд аних даа хэдэн хүүхдийнхээ нэр хүндийг ч болов сэргээмээр байна
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ: -Та эрүүл мэндийн хувьд ямар байгаа вэ? -Ойр зуурынхаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай...