Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн байрны хойд талд хар тамхи хэрэглээд, мансуурч явсан 20-27 насны таван залууг эргүүл хийж явсан цагдаа нар илрүүлж, саатуулжээ. Одоогоос хоёр хоногийн өмнө буюу долдугаар сарын 17-ны даваа гаригт 18.20 цагийн орчимд Сүхбаатар дүүрэг /СБД/-ийн цагдаагийн I хэлтсийн албан хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах үедээ Захиргааны хэргийн Шүүхийн байрны хойд талд сэжиг бүхий явж байсан Т /эр.26н/, Т /эр.27н/, Ц /эр.20н/, Ө /эр.26н/, Л /эр.26н/ нарыг шалгахад иргэн Т-ийн өмдний халааснаас цаасанд боосон ногоон өнгийн ургамал гарч ирсэн байна. Хэрэгт эрүү үүсгэн тус дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж буйг эх сурвалж мэдээллээ.
Мөн СБД-10 “..-р байрны .. тоотод дүү хар тамхи татсан танхайраад байна” гэсэн дуудлага долдугаар сарын 17-ний өдөр цагдаагийн 102 дугаарт иржээ. Дуудлагын мөрөөр очиж, шалгахад, тус хороонд суух Ө /эр.26н/ нь хар тамхины төрлийн өвс хэрэглэж мансуурсан байжээ. Хэргийн газраас 0.5 грамм өвсийг эд мөрийн баримт болгон хураан авч, эрүү үүсгэн СБД-ийн Цагдаагийн II хэлтэст шалгаж эхэлжээ.
Д.ДУМАА
More Stories
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
