Хөгнө тарнийн тусгай хамгаалалттай захиргааны газрын дарга Д.Эрдэнэчимэг:
Байгалийн цогцолборт газраар нэвтэрч байгаа иргэдээс авах хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Гэсэн атлаа бид орон нутгийн төсвөөс санхүүжилт олж авах гээд чаддаггүй. Манай захиргааны хувьд өнгөрсөн 2 жилд тус бүр нь 3 сая төгрөгийг л орон нутгийн төсвөөс гаргуулсан. Тиймээс байгалийн цогцолборт газраар нэвртэх хураамжийг нэмэгдүүлж, тусгай хамгаалалтын захиргаад нь тодорхой хэмжээний төсөв авдаг баймаар байна. Тэгвэл бид ариун цэврийн байгууламж, хогийн цэг барих санхүүжилттэй болно. Олсон мөнгөөрөө орон нутгийн төсөв бүрдүүлж байхад Засаг захиргаанаас асуудлыг шийдэхэд туслахгүй байна. Үүнээс нь болоод салбарын яам болон энэ асуудлыг хариуцсан хүмүүс л муу хэлэгдэж байна. Иргэд үүнийг ойлгохгүй байгаа нь харамсалтай хэмээсэн. Д.Эрдэнэчимэг даргын саналыг тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны дарга нар дэмжиж байсан бөгөөд одоогийн байдлаар 1 хүнээс 300 төгрөгийн хураамж авдгийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Орлогоороо орон нутгийн төсөв бүрдүүлдэг асуудлыг халах ёстой гэдэг дээр байр суурь нэгдэж байлаа. Тухайлбал, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрынхан гадны жуулчдаас 18 мянган төгрөг, дотоодын аялагчдаас 5000 төгрөгийн хураамж авдаг. Үүнд нь гомдолдоггүй, харин ч байгалийн цогцолборт газрыг үзэхээр орж байгаа хүмүүс сэтгэл хангалуун байдаг талаар тус газрын захиргааны дарга хэлж байсан юм. Хураамж нэмэгдүүлэх асуудлыг дагаад үйлчилгээ дагаж сайжирдаг зарчмаар ажиллах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж, энэ асуудлыг тусгасан цөөхөн зүйл заалт бүхий хуулийн төсөл боловсруулахад санал нэгдсэн юм.
Д.Оюунхорол: Хураамжийн мөнгийг хамгаалалтын захиргаад зарцуулдаг эрхтэй байх хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд анхаарна
Д.Оюунхорол сайд тусгай хамгаалалттай газрын захиргаадын дарга нарт орон нутгийн засаг захиргаад, цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газруудтайгаа нягт хамтарч ажиллахыг үүрэг болгоод ойрын хугацаанд УИХ-д хуулийн төслийг өргөн барьж, хураамжийн мөнгөнөөс бүрдүүлсэн тодорхой төсвийг хамгаалалтын захиргаад зарцуулах эрх олгох асуудлыг хөндөхөө мэдэгдлээ.
Эх сурвалж: БОАЖЯ
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
