Тус олон улсын хуралд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Дэлхийн Эрхтэн шилжүүлэн суулгах холбооны ерөнхийлөгч Нэнси Ашер, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны тэргүүн Д.Нямсүрэн, УНТЭ-ийн дарга Б.Бямбадорж, хурлын зохион байгуулах хорооны дарга, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Саранцэцэг болон бусад эрдэмтэн, эмч нар оролцож байна.
Олон улсын хуралд 10-аад орны 20 гаруй эрдэмтэд оролцож, эрхтэний донор болон эрхтэн шилжүүлэн суулгалттай холбоотой эрхзүйн зохицуулалт, бүтэц, олон улсын байгууллагын бодлого, удирдамжуудыг хэлэлцэж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлсэн үгэндээ “Эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ, зөвхөн элэг, бөөр зэргээр хязгаарлагдах биш МУ-ын засгийн газрын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд зүрх, уушиг, нойр булчирхай шилжүүлэн суулгах бодлогыг гарган ажиллана. Үүнтэй уялдуулан эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээг төрөөс баримтлах бодлогод тодорхой тусгасаар ирсэн. Тухайлбал, бөөрний дутагдал, элэг цөсний өвчлөл, тэр дундаа В, С вирус зэрэг эрхтэн шилжүүлэн суулгахад хүргэдэг өвчин эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. МУ-ын засгийн газраас “Элэг бүтэн монгол хөтөлбөр”-ийг баталж, орон даяар элэгний В, С вирусын илрүүлэг шинжилгээг хийж байна.
Одоогийн байдлаар ажлын явц 70-80 хувьтай байна. Цаашлаад илрүүлэг шинжилгээнд үндэслэн идэвхижилээ тоолж, эмчилгээний асуудлаа шийдвэрлэхийг зорин ажиллаж байна. Гемодиализийн тусламж үйлчилгээний хувьд диализийн аппаратанд тогтмол ордог 586 иргэний эмчилгээний асуудлыг төр болон хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэсэн. Энэ бол МУ-ын иргэд болон эрүүл мэндийн салбарын ачааллыг тэнцвэржүүлж, анх удаагаа МУ-ын Засгийн газар хувийн хэвшилд төрийн мөнгөөр хөрөнгө оруулалж хийж, иргэдийн эдийн засгийн хямралыг шийдвэрлэж чадсан бодлогын чанартай арга хэмжээ байлаа.” хэмээлээ. Мөн энэ үеэр энэхүү хурлыг зохион байгуулж байгаа багийн хамт олонд талархал илэрхийллээ.
Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны ерөнхийлөгч: Наши Эшви “Манай байгууллага нь дэлхийн олон улсын хурлын зохион байгуулагчийн нэг болон оролцож байгаадаа баяртай байна. Энэ хоёр өдөр Монголын эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдлыг тэмдэглэн өнгөрөөх гэж байна. Бид нягт холбоотой ажиллаж, энэ салбарыг хөгжүүлэн ажиллахад хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна.” хэмээлээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Хүн ардын эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэж яваа нийт эмч мэргэжилтнүүд болон гадны зочид төлөөлөгчиддөө талархал илэрхийлье. Анх 2000 онд Монгол улс донорын тухай хуультай болж, 2012 онд энэ хууль шинэчлэгдэж байсан. Ер нь донорын тухай хууль шинэчлэгдэх зайлшгүй шаардлага байгаа. Азийн улс орнуудын хувьд нас барсан хүний цогцсыг хөндөхгүй байх гэсэн Дорнын соёлтой ард түмний хувьд энэ уламжлалыг эвдэж, дэлхийн хөгжилтэй энэ зэрэгцэн алхахад туршлага судлах, олон нийтэд зөв мэдээлэл хүргэх нь маш чухал байдаг. Нөгөө талаар донорын тухай хууль батлагдсанаар хэн нэгний амь насыг санаатайгаар хохироох зэрэг гэмт хэрэг гарч болзошгүй гэсэн болгоомжлол байгаа учраас энэ чиглэлийн хууль эрх зүйн зохицуулалт хийхдээ маш хариуцлагатай хандах хэрэгтэй.
Эрхтэн шилжүүлэн суулгахад чиглэлээр дэвшилттэй ажиллаж, эрүүл мэндийн салбарт томоохон бүтээн байгуулалт хийх байгаа эрүүл мэндийн салбарын хамт олондоо илүү их амжилтыг хүсэе. Энэ талаар УИХ-ын зүгээс хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр дэмжин, хичээж ажиллана.” гэсэн юм.

Тус хурлын гол зорилго нь бөөр, элэг, цус төлжүүлэгч үүдэл эс, зүрх шилжүүлэн суулгалтын үндсэн суурь ухагдахуунаас инноваци, технологийн дэвшлийн өргөн хүрээний мэдлэгийг эмч судлаачдад олгоход орших юм.
More Stories
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
