Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар СЕХ-ноос мэдээллээ. Энэ удаагийн сонгуульд 1.978.298 сонгогч, гадаадад байгаа 7374 сонгогч бүртгүүлсэн ч 1.357.788 сонгогч саналаа өгч, сонгуулийн ирц 68.27 хувьтай өндөрлөсөн байна. Ингээд сонгуулийн нэгдсэн дүнг СЕХ-ны хуралдаанаар авч хэлэлцээд ирц 50+1 хувьд хүрээгүй тул хоёр дахь шатны санал хураалтыг долдугаар сарын 09-нд явуулахаар шийдвэрлэжээ. Анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчдын олонхийн санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарын дунд дахин санал хураалт явагдах юм.
-Говь-Алтай аймгийн Цогт сумын сүлжээний кабелийг тасалсан байжээ-
Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн хэсгийн хорооны хамгийн сүүлийн мэдээ өнөөдөр 09.10 минутад ирсэн. Говь-Алтай аймгийн Цогт сумын 428 дэх хэсгийн хороо мэдээгээ дамжуулж чадахгүй саатсан байсан. Үүнийг манай Мэдээлэл технологийн шуурхай багийнхан болон ТЕГ-аас шалгахад Юнител, Мобикомын кабелийн сүлжээг нь тасалчихсан байсныг тогтоосон байна. Энэ мэт хорлон сүйтгэх ажиллагаа явагдаж байна. Үүнийг цагдаа, тагнуулынхан баримтжуулан, шалгаж байна. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд 411.748 сонгогч буюу нийт сонгогчдын 30,32 хувь, Х.Баттулга 517.478 санал буюу 38,11 хувь, МАХН С.Ганбаатар 409.899 санал буюу 30.19 хувийн санал авсан. Тиймээс Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчийн нэг нь ч олонхийн санал аваагүй тул хоёр дахь шатны санал хураалтыг явуулахаар шийдвэрлэлээ.
СЕХ-ноос өнөөдрөөс эхлэн хоёр дахь шатны санал хураалтын бэлтгэл ажилдаа орж байна. Гадаадад буй иргэдийн саналыг долдугаар сарын 04-нд авна. Хоёр дахь шатны санал хураалтыг явуулахад 7.2 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Үүнийг УИХ-аар батлуулж шийднэ. Мөн нэр дэвшигчид олонхийн саналыг авах буюу 50+1 санал авсан тохиолдолд сонгуулийн дүнг хүчинтэйд тооцно гэдгийг онцлоё. Дахин санал хураалт явуулахад ямар их зардал гардгийг та бүхэн харж байгаа болов уу. Энэ удаад сонгогчдын ирц дахин 50 хувьдаа хүрэхгүй бол сонгуулийг нэг мөсөн хүчингүй болгож, дахин сонгууль явуулах хуультай. Тиймээс сонгогчдыг дахин санал хураалтад идэвхтэй оролцохыг СЕХ-ноос уриалж байна” гэв.
Мөн тэрээр “Баян-Өлгий аймагт зарим хэсгийн хороодын саналын дүн нэлээд удаж ирсэн. Энэ нь санал хураалт дуусахад ажиглагчид саналын дүнг хэвлээд дамжуулах журамтай. Тэгээд техникийн тооллогоо хийгээд автоматжуулсан машины дүнтэй тулгаад дамжуулсан байна. Бид хүлээцтэй хандсан” гэлээ.
Г.Гэрлээ
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
