Monday, June 24 2024

Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш  220 гаруй гомдол иржээ

Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж, бүртгэлийн болон цагдаагийн байгууллагын мэдээллийг сонсчээ. Тус хуралдаанаар Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, сонгуулийн явцыг ажиглах төрийн байгууллагыг бүртгэж, зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцжээ.

Хуралдаанаар Сонгогчийн шилжилттэй холбоотой асуудлаар ОӨБЕГ-ын дарга Р.Содхүү мэдээлэл хийхдээ, сонгогчийн нэрийн жагсаалтад орсон өөрчлөлтийн талаар танилцуулжээ.

Сонгуулийн Ерөнхий Хороо “Сонгогчдын төв зөвлөл” төрийн бус байгууллагаас ирүүлсэн баримт бичиг, төлөвлөгөөг нь Сонгуулийн тухай хуульд нийцэж байна гэж үзсэн тул түүнд сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх зөвшөөрлийг олгохоор  шийдвэрлэсэн байна.

Мөн хуралдаанаар Сонгогчийн шилжилттэй холбоотой асуудлаар ОӨБЕГ-ын дарга Р.Содхүү мэдээлэл хийхдээ, сонгогчийн нэрийн жагсаалтад орсон өөрчлөлтийн талаар танилцуулжээ.

Түүнчлэн тус хуралдаанаар Цагдаагийн байгууллагад иргэд сонгогчдоос ирүүлсэн өргөдөл гомдлын талаар ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр мэдээлэл хийж, “Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш сонгуультай холбоотой 220 гаруй гомдол,мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан тухай тэрээр танилцуулаад тэдгээрийн ихэнх нь бусдын нэр төрд халдаж гүтгэсэн, сурталчилгааны самбар, зурагт хуудсыг гэмтээсэн, хууль бус сурталчилгаа явуулсан, ухуулга сурталчилгаа явуулахад саад учруулсан зэрэгтэй холбоотой байна” гэжээ.

Бусдын нэр төрд халдаж гүтгэсэн, сурталчилгааны самбар, зурагт хуудсыг гэмтээсэн, хууль бус сурталчилгаа явуулсан, ухуулга сурталчилгаа явуулахад саад учруулсан зэрэгтэй холбоотой байна.

Хуралдааны үеэр Сонгуулийн Ерөнхий Хорооны зарим  гишүүд саналаа илэрхийлэхдээ, сонгуулийн хууль тогтоомжид зааснаар захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж, шууд ирүүлсэн гомдол мэдээллийг шүүгч шийдвэрлэх зэргээр зөрчил шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааг сонгуулийн сурталчилгааны богино хугацаанд тогтоож шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаад шүүмжлэлтэй хандлаа.

Тиймээс сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулахад анхаарах асуудлууд байгааг тэмдэглээд сонгуулийн байгууллагын эрх үүргийг нэмэгдүүлэх, хариуцлага тооцох эрх зүйн харилцааг нарийн зохицуулж  хуульчлах шаардлага байгаа талаар тэд онцолсон байна.

Г.Думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: