Монгол Улсын Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Тус аяны хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам энэ оныг “Малын чанарыг сайжруулах жил” болгон, махны болон нарийн ноосны чиглэлийн, дэлхийн шилдэг үүлдрийн хонь авчирч Монгол Улсын малын генийн фондыг арвижуулж байна. Энэ удаа Францаас суффолк, беричон душер, романов, меринос үүлдрийн 657 хонь авчирлаа.
Махны, түргэн өсөлттэй хонь болох суффольк, бэришон нь эдийн засгийн хувьд үр ашигтай, гадаад зах зээлд мах нийлүүлэхэд хэрэглэгчдэд танил болсон бүтээгдэхүүн юм. Сүүлийн жилүүдэд манай малчид Монгол хониндоо дээрх үүлдрийн хониор хээлтүүлэн хавар гарсан хургаа бэлчээрээр нь маллаж, ашгаа нэмэгдүүлсэн туршлага ч байна.
Мөн ихэр төл өгдөг романов үүлдрийн хонь төллөх бүрдээ хоёр ба түүнээс олон төл гаргадаг. Эрчимжсэн хонины аж ахуй эрхлэгчид ихэрлэдэг романов эм хониндоо суффольк хуцыг тавьж, сайн чанарын мах нийлүүлдэг ихэр төл аван хавар гарсан хургаа намар нь 60-аас дээш кг амьдын жинтэй болгон зах зээлд нийлүүлж, малаас авах ашгаа өсгөж байна. Говьсүмбэр аймагт өсгөж байсан Сүмбэр хонины чанарыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж, тун удахгүй кракуль хонь импортлон цөм сүрэгтэй болох бэлтгэл ажил хангагджээ.
“Малын чанар сайжруулах” ажлын хүрээнд мөн монгол малынхаа чанарыг сайжруулах ажлыг зохион байгуулж, хуулиа шинэчлэн баталж, богийн хээлтүүлэгчийн чанарыг дээшлүүлэх зэрэг ажлыг хийж байна.
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй хүнд хуурамч гадаад паспорт олгож, хахууль авчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан К.М нь хилээр гарах эрх нь хязгаарлагдсан иргэнд тусалсан хэрэгт буруутгагдаж байна. Хилээр нэвтрэх эрхийг...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...